Нийгэм мэдээ

З.Шинэчагтагын хэргийг өнөөдөр шүүнэ

Холимог тулаанч З.Шинэчагтагад холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр /2025.01.30/ 13.30 цагт товложээ.

Түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт яллагдагчаар татсан талаар хуулийн байгууллагаас мэдээлж байв.

Түүнд холбогдох хэргийг шүүх хурал 2025 оны нэгдүгээр сарын 15-нд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байранд товлогдсон боловч З.Шинэчагтага шүүх хурал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир түүнийг албадан ирүүлж, цагдан хорихоор болжээ.

З.Шинэчагтагад өмнө нь нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оноож байсан юм.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button