НИЙГЭМ

Согтуу жолооч түргэний машин мөргөж, дуудлага тасалдуулжээ

Өнөөдөр /2019.12.25/ шөнийн 01:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 22-р хороо, Хасбаатарын гудамжинд Honda Fit маркийн автомашинтай жолооч Б нь замын хөдөлгөөнд оролцож яваад дуудлаганд гарсан түргэний тэргийг мөргөж, осол гаргажээ. Жолооч Б 20 настай, эрэгтэй бөгөөд энэ үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Үүнээс үүдэн “Нийслэлийн түргэн тусламжийн төв”-ийн Hyundai Starex автомашин эвдэрч, шуурхай дуудлага тасалджээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

10 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button