С.Чинзориг: Нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оноос НЭМНЭ

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхээр хуульчилсан байсан. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан. УИХ хоригийг хүлээж авснаар нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхээргүй болоод байгаа юм.
Эл хориг 2020 онд л хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд 2021 оноос хоёр хувийн нэмэгдэл хэвээрээ үйлчлэх бөгөөд НДШ 26 хувьд хүрэх юм.
Энэ талаар УИХ-ын Төсвийн б а й н г ы н х о р о о н ы д а р г а Б.Чойжилсүрэн “Нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оноос нэмэхээр болж, нэг жил хойшлуулсан. Нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдалд байна. Тэтгэврийн сан ойролцоогоор улсын төсвөөс 600 орчим тэрбум төгрөгийн татаас жил бүр авч байгаа. Энэ ганц Монголд биш бүх улс оронд тулгарч буй сорилт. Тэгэхээр энэ үед орлого, зарлагыг нь ойртуулах бодлогын өөрчлөлт хийхгүй бол хүндэрнэ” гэсэн байдаг.
Нэг ёсондоо, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх эсэхийг сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан дараагийн Их хурал, Засгийн газар шийдэг гэж үзсэн байна.
Тэгвэл энэ талаар ХНХ-ийн сайд С.Чинзориг хэвлэлд мэдээлэл өглөө. Тэрбээр, “2016 оны сонгуулийн дараа Засгийн газар байгуулагдаад улс орны санхүүгийн хүнд нөхцөл байдлын талаар ОУВС-тай гэрээ байгуулан дэмжлэг авч ажиллахаар болсон байдаг. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах хүрээнд Нийгмийн даатгалын хууль тогтоолд өөрчлөлт оруулсан. Тухайлбал НДШ-ийг гурван жилийн дотор үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлт оруулсан. НДШ-ийн нэмэгдэлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор Нийгмийн даатгалын сангийн орлогод өөрчлөлт орж байгаа. Харин зарлагад өөрчлөлт оруулаагүй. Ирэх оны нэгдүгээр сараас тэтгэвэр тэтгэмжүүдээ нэмэх нь зүйтэй гэж үзсэн. НДШ-ийг ирэх жил ХОЁР хувиар нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 174 тэрбумын орлого орох ёстой. гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 ond ta baih uu? Harin baigaa deeree nuguu guchuulsan olon daatgaliin mungunii uchiriig olj niigem olondoo buyn bolvol ter ued bj magadgui l ymdaa . odoo bl iim holiin demii ym yrih tsag bish ee.
Сангийн сайд энэ 2 гэж төрд хэрэггүй дуракууд байнаа. Элий балай юм ярьж явахын оронд тэтгэмж нтрээ олгооч. Бүхэл бүтэн төрийн байгууллага дампууруулаад явахын