MCS ба АПУ-гийн нэгдэл: “Хараал идсэн” Тавантолгой

Ерөнхий сайд ямар үед огцрох вэ. Ямар үед түүнийг огцруулдаг вэ?
Манай Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил. Дунджаар жил хагас болоод л нэг Ерөнхий сайд бууна гэсэн үг, ямар нэгэн шалтгаанаар. Үнэндээ тэнд ард түмний хүсэл зориг төдийлөн шууд үйлчилж байсангүй. Харин институц хоорондын зөрчил, тэгээд хэн нэгний албан бланк, гарын үсгүүд, эцэст нь кноп: Цаана нь улс төр, эрх ашиг хоёр л байсаар ирэв.
Харин аливаад ажил хэрэгчээр хандъя гэсэн бол, жишээ нь хэн ч хагас жилийн дотор гурван Засгийн газар солихыг хүсэхгүй. Учир нь улс хөгжмөөр байна. Нөгөө талд, тэдгээр тогтворгүй үеүдэд дандаа баялгийн асуудал хэлэлцсэн байдаг. Ерөнхий сайд огцорсон улс төрийн шалтгаан бүрийг хуруу дараад нэрлэчих боломжтой, тийм тодорхой. Өнгөрсөн түүх бидэнд тэгж чиг гаргаж өгнө. Учир нь Ерөнхий сайд нь солигддог ч, сольдог эзэд нь 20 гаруй жилийн турш хэвээр байгаа юм.
Өнөөдөр баялгийн асуудал хэлэлцэгдэж байна. Ямар баялаг, Тавантолгой. Түүнийг хилээр гаргах асуудал. Харин MCS уурлаж, сүүлдээ АПУ түүний эрх ашгийг хамгаалж гарч ирлээ. Хуучирсан, хариуцлагагүй технологид ашиглагдаж байгаа нь шинэ парламентын шинэчлэгдсэн популистууд болох Д.Энхтүвшин, Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нар мэт харагдаж байна.
Энэ бүхнийг нухацтай тайлбарлах гээд үзье.
"Чайна энержи"-гийн хэлэлцээр: 1997 оноос хойш хүссэн "Энержи ресурс"-ийг дахиад оруулсангүй
Тавантолгой гэдэг сэдэв бол үндсэндээ 1997 оноос хойш “Энержи ресурс”-ийн буюу MCS-ийн ашиг сонирхол байсаар ирснийг монголчууд мартчихаад байх шиг.
Өнөөдрийн Тавантолгойг Сү.Батболд дангаараа эзэмшиж байсан гэвэл итгэх үү. Дараа нь 1997 онд “Энержи ресурс” авсан (Сү.Батболд өгсөн), авахдаа хайгуулын тусгай зөвшөөрөл нэрээр. Атал энэ 60-аад жилийн турш хийдэг хайгуулаа хийчихсэн орд байв. 10 жилийн дараа, 2007 онд ашиглалтын лиценз болголоо. Ийнхүү эзэмшээд зогсохгүй ухдагтаа тулаад ирмэгц жилийн дараа төр хуулиа санасан. Эрх ашгууд ч хөндөгдсөн. Төрийн мөнгөөр хайгуулыг нь хийчихсэн, нүүрсний хувьд "Эрдэнэт" шиг өгөөжтэй энэ ордыг шууд хувийн хэвшилд зүгээр өгчихсөн нь хэвийн үү? гэдгийг хөндөв.
Ч.Сайханбилэгийн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг цаасан дээрх шинэхэн компанид шууд өгчихье гэдэг шийдвэрийг УИХ-аар оруулалгүй, Засгийн газрын тэмдэглэлээр шийдчихсэн нь ердөө түүхийг давтсан явдал байв. Учир нь 2008 онд “Энержи ресурс” үүнийг хийсэн юм.
С.Баярын Засгийн газрын үед "Энержи ресурс" Тавантолгойн бүлэг ордоос тавыг нь төрд, яах аргагүй хуульд захирагдан буцааж өгсөн мөртлөө “Ухаа худаг”-ийг нь авч үлдэх тохироо ердөө тийм хүрээнд шийдэгдсэн байдаг. Төр төлөөлж ганцхан сайдын гарын үсэг зурагдсан. Тэгээд л болчихсон, 2008 он.
Солбилцлыг нь шинээр бичүүлж байгаад “Энержи ресурс” Ухаа худагийг авч үлдэхдээ дээрх хэлэлцээрт нэг заалт багтааж амжжээ. Энэ бол “Хэрэв төр Тавантолгойн бүлэг ордын бусад хэсгийг хувийн хэвшилд зарах, хамтран ашиглах болбол нэн тэргүүнд “Энержи ресурс”-д санал болгоно” гэдэг. Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” өнөөдрийг хүртэл Тавантолгой дээрх эрх ашгаа сул тавихгүй явж ирсэн үндэс эндээс эхтэй юм.
Манай төр том төсөл хэрэгжүүлж сураагүй, үзээгүй цаг л даа. Харин “Энержи ресурс” Ухаа худагт хөрөнгө оруулалтаа татаад, уурхайгаа бариад, ухаад, зөөгөөд эхэлсэн бол төр нь буцааж авсан Тавантолгойгоо яаж ашиглахаа мэдэхгүй жаал ухантсан, хэрэлдсэн.
Ингээд 2015 онд төр Тавантолгойг одоо нэг хөдөлгөе гэлээ. “Энержи ресурс” дахиад авах гэсэн. БНХАУ-ын “Шиньхуа”-тай хамтарч аваад, ашиглая гэсэн. Харин энэ удаа УИХ-аар оруулсан тулдаа 40 гишүүн эсэргүүцсэнээр болиулсан. Улмаар “Эрдэнэс тавантолгой” гэж төрийн мэдлийн компани байгуулагдан, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдээж тэнд хулгай зөндөө гарсан.
Дараа нь нүүрсээ төмөр замаа бариад, түүгээр гаргая гэлээ. Төмөр замыг нь дахиад “Энержи ресурс” барихаар лоббидлоо. Бариулсангүй.
Хил холболтын төмөр замаа хийе гэлээ, мөн “Энержи ресурс” хятадын компанитай консорциум болж орж ирлээ. Хийлгэсэнгүй.
Өнөөдөр тэр хил холболтын төмөр замыг БНХАУ-ын өмнө ичиж улайж байгаад “Одоо яг барья аа” гээд “Чайна энержи”-г царай алдаж яваа нь энэ удаагийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм.
Харин залуухан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Чайна энержи” хариулахдаа,
- Тавантолгойн бүлэг ордоос хоёрт нь олборлолт хийнэ, өөрсдөө тээвэрлэнэ гэсэн. 16 жилийн турш тогтмол тооны нүүрсийг Гашуунсухайтын төмөр замаар Хятадын тал авна гэв.
Монголд ашиггүй тусах агуулга энд байхгүй. Эдийн засгийн өгөөжийн хувьд хамгийн алдагдалгүй, эрсдэлгүй, тогтвортой хувилбар дээр 10 жилийн дараа тогтож чадлаа. Нэг л гэм бий, нөгөө “Энержи ресурс”-ийг л дахиад оруулсангүй.
Гурван өнцөг: "Энержи ресурс"-д Тавантолгойг өгөөгүй нь дампуурахаас аварсан ч байх талтай
Энд нэг аргумент гарч ирдэг. “Энержи ресурс”-д зүгээр өгчхөж болоогүй юм уу. Тэд 2015 онд “Шиньхуа”-тай хамтраад Тавантолгойг ухсан бол монголчууд хожих байсан ч юм бил үү. Гашуунсухайтын төмөр замыг, хил холболтын төмөр замтай нь бариулчихсан бол моодонд ороод байгаа “Алдагдсан боломж” гэдэг ойлголт яригдахгүй байсан юм биш үү. Өөрөөр хэлбэл, яагаад үеийн үед дандаа “Энержи ресурс”-ээс Тавантолгойг, төмөр замтай нь харамласан юм бэ?
Харах өнцөг гурав байна. Нэгт, 2015 он бол эдийн засгийн хямралтай жилүүд. Ялангуяа нүүрсний үнэ навс унасан цаг. Гадаадын хөрөнгө оруулагчид болгоомжилсон аястай. Хэрэв тэр үед “Энержи ресурс”, “Шиньхуа”-тай хамтраад Тавантолгойг хөдөлгөсөн бол дампуурах байсан гэх прогноз. Хэд хэдэн эдийн засагчийн хэлсэн үгээс эшилж байгаа юм.
Хоёрт, “Энержи ресурс”-ийн толгой компани өөрөө Монголд бүртгэлгүй явдаг ч ил хэлэлцэгддэггүй.
Энэ бол ММС буюу Монголиан Майнинг Корпорац гэж гадаадын зах зээлд хувьцаа гаргадаг компани. Түүний доор Хонг Конгд бүртгэлтэй “Mongolian Coal Corporation Limited” гэж бий. Түүнийг Люксембургд (оффшор бүс) бүртгэлтэй “Mongolian Coal Corporationn S.a.r.l” гэдэг компани эзэмшинэ. Түүний доор “Энержи ресурс Корпораци”, дахиад түүний доор “Энержи ресурс” ХХК бий.
2-3 дамжиж байж сая Монголд бүртгэлтэй “Энержи ресурс” гарч ирж байгаа биз.
Нөгөөтээгүүр, дээр дурдсан Хонг Конгод бүртгэл бүхий “Mongolian Coal Corporation Limited” нь дахиад оффшор бүс дэх “Baruun Naran s.a.r.l”, БНХАУ-д бүртгэлтэй “Tianjin Zhengcheng Import and Export Trade Co., Ltd” гээд хоёр салдаг.

Одоо энэ эхний шалтгаантай уялдана. 2014 оны байдлаар “Энержи ресурс”-ийн толгой компани 1 тэрбум гаруй ам.долларын өртэй байв. Түүндээ охин компаниудаа барьцаалж, Монгол дахь компаниудаараа баталгаа гаргачихсан.
Гэтэл “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн зөвхөн 49 хувийг аваад зогсохгүй, тус компанийн,
- Газар эзэмших
- Уурхайн үйл ажиллагаа явуулах
- Хуулийн хүрээнд төлөөлүүлэх бүх эрх “Энержи ресурс”-д очих хэлэлцээр орж ирсэн байдаг.
Санхүүгийн хямралын жил, хамаг хувьцаагаа өрөндөө барьцаалчихсан компанид ийм эрхүүдийг өгч болох уу. Хэрэв дампуурвал “Эрдэнэс тавантолгой”-г шууд өрөндөө тавиад тууна гэсэн үг.
Үүнийг S&P, Moody’s гэж хоёр ч агентлаг нотолсон.
Товч дурдъя,
- S&P: Одоогийн хөрөнгө нь зээлийн эргэн төлөлтөд хангалттай ч Тавантолгойд хөрөнгө оруулбал зээлжих зэрэглэл нь буурна. Үйл ажиллагааны ашгаар зээлээ төлөх боломжгүйд хүрнэ. Зээл ба үйл ажиллагааны харьцаа 5.0-оос дээш гарна, энэ нь зээл төлөх чадваргүй, эрсдэлтэй компанийн ангилал.
- Moody’s: Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан. Гэтэл тус компанийн өөрийнх нь хувьцаа тасралтгүй унаж буй, ирэх арванхоёрдугаар сард (2015 оны) бэлэн мөнгөгүй болно. Дахиад бонд босговол 20-иос дээш хувийн хүүтэй гарна, энэ санхүүгийн хувьд хүндэрснийг илтгэж байна.
Ерөнхийдөө “Энержи ресурс” чадамжгүй бөгөөд найдваргүй цаг хугацаа байсан гэсэн үг.
Гурав дахь нь, улс төр ба бизнесийн бүлэглэлийн зодоон. Энэ бүхэн бол нэг нь авах гэхэд нөгөө нь өгөөгүй тухай л энгийн логикууд юм. Бизнес тал нь авч, улс төр тал нь өгдөг. Ашгаа хамт хүртдэг, ингээд бүлэглэл болдог.
Атал “Энержи ресурс” буюу MCS гэдэг бол хамгийн том бүлэглэлийг үүсгэгч. Өдгөө АПУ ХК руу зарим бизнесээ салгаж өгчхөөд буй болохоос, цагтаа “Энержи ресурс”-д,
- “Шунхлай”
- “Петровис”
- АПУ
- Моннис гээд өмч хувьчлал дээр боссон томоохон бизнесүүд бүгд хөрөнгө оруулчихсан, халаас нэгтэй явлаа. Тэд хүчтэй байсан, бас байгаа.
Энэ бүлэглэлийн улс төр дэх төлөөлөгч гэвэл Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт мэтээр цуварна. Дандаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшинд яригдсан. Ингээд болохгүй бол Засгийн газрыг огцруулчихдаг үзэгдэл гаарсан.
Ажил олгогч, баялаг бүтээгчийн үүднээс бол хамгийн шинэлэг стандарт, улсаасаа түрүүлсэн технологи, ноу-хауны эзэд, үнэ цэн дархлагчид гэдэг нь үнэн. Харин босож ирсэн суурь баялаг нь ард түмнийх байдаг. Ард түмний өмчийг хувийнх болгохдоо хэр шударга хандсан бэ. Хуулийн дагуу явагдсан уу гэдэг л асуулт болж үлддэг. Тэд бүх салбарт эзэн сууж байна. Банкны салбар ч оролцож байна. Ингэхээр энд ямар ч либерализм, чөлөөт зах зээл ярих боломжгүй болдог.
Ялангуяа байгалийн баялаг бол ард түмний өмч байх ёстой юм. Энэ бол цаанаа философитой сэдэв.
Шинэ төлөөллүүд: MCS, АПУ нийлж, Засгийн газрыг арбитрын шүүхэд өг гэж Хятадын талыг ятгахдаа тулсан уу
MCS өнөөдөр “Ухаа худаг”-аас нүүрс олборлож л байгаа. Дахиад Баянхонгорт жаал хуулийн зөрчилтэй “Эрдэнэ монгол” гэж компанид хөрөнгө оруулаад, алтны төсөл хөдөлгөчихлөө. Тэд амжилттай яваа.
Гэтэл одоо Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг холбочиход юу нь болохгүй байгаа юм бэ. Монголчууд л нүүрсээ гаргана, илүү их ашиг олно. 10 жил гацсан асуудал Л.Оюун-Эрдэнийн үед хөдлөх гэж байна. Атал дахиад MCS-ийн эрх ашиг хөндөгдөөд эхэлжээ.
Хэрэв “Чайна энержи”-тэй хэлэлцээр хийчихвэл,
- “Таван олгойн бусад орд дээр хувийн хэвшилтэй хамтарна гэвэл хамгийн түрүүнд “Энержи ресурс”-т санал болгоно” гэж 2008 онд тохирчхоод байтал, “Чайна энержи” урдуур нь орж хоёр ч толгойг олборлох нь
- БНХАУ-ын тал 16 жилийн турш тогтмол хэмжээний нүүрсийг өндөр үнээр худалдаж авна, мөн өөрсдөө тээвэрлэнэ гэхээр “Энержи ресурс”-ийн нүүрс дагасан бизнес хавчигдана
- Эцэст нь 30 жил хүссэн “Тавантолгой”-д эзэн суух хүсэл нь дуусгавар болно.
Монголд бол алдах юмгүй хувилбар. Харин “Ухаа худаг”-аа л гэхэд ганцхан гарын үсэгтэй Засгийн газрын тогтоолоор үнэгүй авчихсан, үеийн үед Тавантолгойг бүтнээр нь, төмөр замтай нь авах гэж зүтгэсээр ирсэн MCS группт л таагүй тусаж байгаа юм.
Чухам ийм нюансаар, Ерөнхий сайдыг “Чайна энержи”-тэй уулзах гэж БНХАУ руу явснаас эхлээд Засгийн газар луу дайрч эхэлсэн нь цаг хугацааны давхцалаар илэрхий.
Энэ үед 2025 оны улсын төсвийг батлах гэж байв. Ямар ч засах боломжгүй болж, хоёрдугаар хэлэлцүүлгээ давсан хойно УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин манлайлж, акц хийв. Олон нийт алга ташсан. Өчнөөн алдагдалтай төсвийг тана гэж шаардах нь мэдээж сайхан байлгүй яах вэ. Гэвч яг ордонд мэдэгдэл хийж зогсоход нь Ерөнхий сайд “Чайна энержи”-тэй уулзаж байсныг анзаарсангүй. Бас наймдугаар сарын сүүлээр төсөв өргөн баригдаж, засах засварлах 2-3 сарын хугацаа өнгөрч, нэг ба хоёрдугаар хэлэлцүүлэгт нь кнопоо дарж босго давуулчихсан мөртлөө гэнэт “амь орсон”-ыг нь бодолцсонгүй.
Гэтэл Д.Энхтүвшин 1996 оноос хойш MCS-ээр өгссөн намтартай. Дэд ерөнхийлөгч хүртэл явсан. Яг энэ Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр замын 49 хувийг “Энержи ресурс”-ийн консорциум авъя гэж Ц.Элбэгдоржийн үед хэлцэл хийж байхад MCS талыг Д.Энхтүвшин төлөөлж байлаа.
“Чайна энержи”-тэй агуулгаа тохироод хүрээд ирлээ. УИХ-аар тогтоолыг хэлэлцэхэд Д.Энхтүвшин найруулгын шинжтэй засвар хэлэв. Үгийн байрлал солих, нэг үгийг ижил утгатай нөгөө үгээр өөрчлөх гэх мэт. Гэтэл он гараад, яг хэлэлцээрийн төслийг нь хэлэлцэх болоход (агуулгын зөрүү байхгүй атал) дахиад л ухаан орж, “Нүүрсний хулгай боллоо” гэж бахирсан.
Одоо харин MCS-ийг АПУ ХК нь хамгаалаад эхэлжээ. Тэд анх “Ухаа худаг”-ийг 2008 онд үнэгүй, хууль бусаар авахдаа халаас нэгтэй байсныг дээр дурдсан. Хожим тэд хувьчилж авсан бизнесүүдээ солилцож, ажиллах салбараа, өөр өөрсдийн орон зайгаа тохирсон байдаг. Тухайлбал, MCS-ийн хувьд “Спирт бал бурам” ХК-ийг АПУ руу шилжүүлсэн.
Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулъя гэж байна. Хаврын чуулган хаасан хойно, хувь улстөрчийн газар авахгүй тоглолт гэлтэй энэ үйлдэлдээ тэр хэгжүүн байна. Гэвч түүний ард АПУ бий гэгдэх болов.
Бүр хачин нь, манай дээрх томчууд нийлж, “Монголыг Арбитрын шүүхэд өг” гэж хятад талыг ятгасан талаар зарим жиргээчид онцолжээ. Анхлан “Чайна Энержи”-гээс захидал ирүүлэхдээ “…тодорхой нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрбөл бид арбитрт хандахгүй” гэж дурдсан байдаг. Гэхдээ энд “Арбитр” гэдэг үг Хятадын ба Монголын бизнесменүүд талаас хоёр зэрэг гарсан нь үнэн бол эх оронч үзэл талдаа машид тунгаамаар өнцөг юм.
Нэгдүгээр сард болсон Засгийн газрыг огцруулах жагсаалын цаана ч даатгалын бизнесээр дамжсан АПУ-гийн санхүүжилт байсан байх магадлалтайг бичсэн билээ. Нөгөө талаар, жагсаалыг санхүүжүүлсэн гэх Р.Чингис, түүний дүү нартай Д.Энхтүвшин халаас нэгтэй юм байж таарсан нь анхаарал татсан.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн санаачилгыг хамгийн түрүүнд дэмжсэн Ж.Баярмаа гэхэд С.Баярцогтын улбаатай хүн. Сонгуулийн өмнө АН-аас хэн хэн нэр дэвшихийг шийдэхэд нэг талаас Х.Баттулга, нөгөө талаас Ц.Элбэгдорж, С.Баярцогтын бүлэглэл тулсан. Дунд нь Л.Гантөмөр гүлдийж байгаад аль алины нь эрх ашгийг эвтэйхэн суулгаж өгсөн. С.Баярцогт зүгээс жагсаалтад багтсан хүн бол Ж.Баярмаа юм. Харин С.Баярцогт улс төрд байх хугацаандаа үеийн үед MCS-ийг хамгаалж ирлээ.
Өөрөөр хэлбэл энэ долоо хоногт “Чайна энержи”-гийн хэлэлцээрийг батлахын өмнө Ерөнхий сайдыг огцруулах гэж MCS, АПУ, С.Баярцогтын хүмүүс хичээж байна. Сайн, сайхан имиж бүрдүүлж буй л хүмүүс юм. Гэхдээ Монголын ард түмэн популизм дүрээ хувилгаж, update хийгдсэнийг төдийлөн анзаарахгүй байна.
“Чайна энержи” зурагдлаа гэхэд дараа нь стратегийн ордуудын 34 хувийг төр эзэмшиж, иргэдийн нэр дээрх Баялгийн санд төвлөрүүлэх үйл явц өрнөнө. Магадгүй үүнд 2008 онд төрөөс үнэгүй авсан “Ухаа худаг” ч сөхөгдөх биз. “Энержи ресурс”, цаашлаад МАК тэргүүтэй томоохон бүлэглэлүүдийн эрх ашиг дахиад хөндөгдөнө.
Энэ бүхний эхлэлд зогсож байгаа хүн бол залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Ерөнхий сайд өөрөө шинэ. Харин Тавантолгой, “Энержи ресурс”, АПУ, МАК зэрэг сэдэв хуучин. Өөрсдийн хүслээр Засгийн газрыг огцруулж үзсэн хууччууд. Юуг авч үлдэхээр юуны эсрэг сөрөн зогсож байна гэдгээр нь шинэхэн хүмүүсийг дэнслэх боломжтой ажээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэнтийн качгаар л биш бол хэн ч яахав.Сүржин ам, ш�##�дан гуя!!! Олон юм хуцахаас өөр юу ч хийсэнгүй, олон сонсголоос ямар шийдвэр гарч хэнд хариуцлага тооцов? Бүгд явсаар өөр дээр нь эсвэл хүүк ах дээр нь ирээд гацсан даа!!!
Гачгаараа дэмжинэ э
Сансармаа нийтлэлч хоер ордоо хятадын компанид өгөх нь зөв . MMS аяндаа дампуурб*л таарна .Төр 34%иа авна бүр болоод явчихна гэсэн агуулагатай нийтлэл бичжээ .Түүнийг ойлгоогүй троллууд *лга ташаад сүйд болж байх жишээтэй .Ядмагхан сэтгэлгээтэй худ*лдагдсан сэтгүүлч гэж хэлье . Монгол хүн монголдоо ажил хийвэл ингэж дарамтлуулан хэрчүүлдэг юм байна .Гадны ялангуяа хятадын компани орж ирвэл маш сайн юм гэнэ .Бас таван толгойгоо гадны 6 даргаар нэг жилд нэг хүнд 650.000 $ доллараар ца*линжуулах удирдуулна гэнэ. Бүгдийг гадны мэдэлд өгөөд санаа амар болох бололтой. 2008 онд МАН бэлэн мөнгө тараахдаа өнгөтэй өөдтэй компани болгоноос мөнгө зээлж тараасан .Челькогийн зээлсэн мөнгийг 2018 онд нүүрсээр арайхийн төлж дуусгаж баяр хийхээ шахсан.Түүн лугаа юм ӨРНӨХ бололтой
Оюунэрдэнээс өмнөх ямар ч ерөнхий сайд авилгачид,нүүрсчид тэмцээгүй юм.Чи бидэн шиг худлаа хуцдаг новшнууд туслахгүй байхад аргагүй.Олонхийн эрх ашгийн төлөө ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛЖ, ходорковский шиг болгох хэрэгтэй.Улсын,ард түмний эрх ашгаас давсан эрх ашиг хаана ч байхгүй.Хуулийг баримт�##�даггүй мөнгөөр түрүү байдаг новшнуудыг хуулиас гадуур няц дарах ёстой.Ямагт ялсаны зөв байдаг жамтай.
ЕС дэмжинэ
Зөв, үнэн шүү
Яг ҮНЭН
Татвар үнийн өсөлт түгжрэл утаа Цагдаагаар айлгасан дарангуйл�##� үг хэлхийг хорьсон үйлдэлүүд яаж амьдар гээд бга юмбэ ОГЦор
Өнөөдөрийг биш ирээдүйгээ хар
Засагт тролл мролл гэж байдаггүй юм уу. MCS АПУ-гийн троллууд л данх шанага нтр гэсэн тархи уга�##�таар бөмбөгдөөд байхын. Энэ даварсан идэж ханадаггүй гаруудыг байранд нь тавьчих хүн �##�га уу?
Ард түмэн бид л МСS,АПУ-тай гардан үзэх хэрэгтэй.Муусайн новшнуудыг Монголоос хамаг юмаа хаяад зугтахыг харах цаг ирнэ.Үйлийн үр бүрэлдэж байгаа.Ард олны сэтгэл санаанд гомдол,хорсол бага багаар хуримтлагдаж байна.
Ёстой зөв өнцгөөр нь бичжээ ийм л луйварчид Эх орны хөгжлийг мөн ч олон жил гаца�##�аа даа эдний үр хүүхэд ах дүү нь орчин үеийн з�##�уучуудын өмнө нүүр хийх газаргүй болно доо үнэн хэзээд тодорно данх, сүг гэж бичээд байдаг троллууд ч ойлгох өдөр ойрхон байгаа шүү
з�##�уу сайдыг хөдөлгөж болохгүй их зүйлийг амжуулж байгаа хүн дээ
Яг үнэн .даварсан 30-ГЭРБҮЛИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ АРХИНИЙ АЛУУРЧИНЬ ОДЖАРГАЛ НОВШ
Tasarhai niitlel baina
Огцруулъя гээд байгаа нөхдүүд өөрсдөө хууль бус хоолноосоо с�##�ах гээд амь тэмцэж байна даа
Хэдхэн хүний эрх ашгаас болож огцордог их хур�##� гэж байж болох ч юм уу
Shal hudlaa zohiomj helbertei JUNK barimt olon b. Bas ch jijighen Mongold arai tomorson Kompaniuud ni hoorondoo HAMTARCH negdej niilj chadaj l baisan barimttai um b. Mungu unertej uzeegui, huviin umch haalttai baisan ueees risen zaluus ene negdej niilj chadsan Davamgai Hovor ADVANTAGE-aa ashiglaj chadalgui MANAGEMENT ERROR gargan huvidaa TURUULJ BAYJIH shunalaa barij diilehgui yavsaar Sain Tomorch Toroij chadaagui aj. Ebi metiin sejigiin bohir ulsturchidiig "RED LINE"-aar tas bazan zarimdaa HOLDUULJ zarimdaa l oirtuulj BUSINESS ni BUSINESS-eeree ULS TUR ni ULS THRUURUU neg hesegtee l yavsan bol "Dum-Dums Politicians could be by now MARGINALIZED, SIDELINED, DISSED N DISRESPECTED".
Энэ даам гарсан гаруудын засгийн газрыг унагах явуургүй оролдлого хийж бна даа ард иргэдийн баялагийг хувьдаа завшаад өөрсдөө өмчөө �##�дахаас бүүр нэг боож үхэхнээ
Hedhen hvmvvsees bolj ard irged hohirsoor l bh uu odoo bno sh dee
arai dendvv shunaltai hvmvvs ymaa
Ёстой зөв өнцгөөр нь бичжээ ийм л луйварчид Эх орны хөгжлийг мөн ч олон жил гаца�##�аа даа эдний үр хүүхэд ах дүү нь орчин үеийн з�##�уучуудын өмнө нүүр хийх газаргүй болно доо үнэн хэзээд тодорно данх, сүг гэж бичээд байдаг троллууд ч ойлгох өдөр ойрхон байгаа шүү
з�##�уу сайдыг хөдөлгөж болохгүй их зүйлийг амжуулж байгаа хүн дээ
гол зорилго нь юу юм бэ яаана гээд бгн бэ
Оюун-Эрдэнэ үнэхээр юм хийчий гээд нүүрсний бүлэглэл болон авилгатай тэмцэх гэж хичээж байгаа шүү
Хийсэн юмтай хүн хийх ажил ихтэй хүн юу гэж огцруулах вэ
Хуулиа дагаж хамаг булхайг нь гаргаад өг сайдаа
ОЭ -ийн цаана Женко байгаа. Өөрөөр хэлбэл бүлэглэл хоорондын зодоон гэдэг нь үнэн байх. За �##�ь бүлэглэл авах нь хамаагүй, гол нь Монголдоо мөнгө нь үлдэх бүлэглэл аваасай билээ.
Оюунэрдэнэ ажилаа хийх учиртай. Тэр барна даа
Ноёд урваач нохой шарваач гэж энэ дээ үеийн үед монголчууд шунаг мунхайг сэтгэлтэй ноёдын б�##�айгаар сүйрч бсан шүү Одоо төр төмөр нүүрээ харуул бууж өгнө бхгүй ээ
Ха ха данхан толгойт гэж дүр эсгэсэн тархи угаагч.
Амжихгүй шүү
oyunerdene bol uur ynr c zasgiin gazriin hiij bgaagui zuiliig hiij hulgaic awilgachidaas salah nutsliig burduulj bgaa tiimdee c olon hund adluulj zogsoo zaigui zagsiin gazriig ni unagaah gj dairaad bgaa ym
Үндэсний том компанууд нэгдээд Тавантолгойн ордоо бүхэлд нь авч ажиллах ёстой.. Тэд олборлолт, гэрээ, худ�##�даагаа хийг.. Төрд татвар төлж ард түмэнд өгөөжтэй байв�##� болов гэж бодно. 100% үндэснийхээ компануудад өгөх ёстой.
Танай сайт ичээсэй
Ажил хийгээд л эхлэхээр ёс жорын тамын тогооны үлгэр яриад л шударга үнэний туйл болоод жүжиг тавиад л гараад ирэх юмаа хэзээ хэн авилгач хулгайчидтай тэмцсэн ий юу нь огцорох өөрсдөө дуртай бол их хурлаас �######�аа
Засгийн газар маш их булхай, хулгай луйврыг хаацайлж байна. Иймээс ЗГ огцрох болно
Олон жил идээд сурчихсан энэ бугшсан олигархуудыг орвонгоор нь эргүүлэх нь зөв яг энэ үйлдэл дээрээ төр төмөр нүүрээ харуулах нь ч зөв
urid omno ingej avilgatai temtsej bsan e saidiig uzeegui shuu zugeer ene huneer ajiliin hiilgchee
Гэрэгэ 15 давхрынхан ажлаа сайн л хийж бгаа юм бна
harinch heniich duugarch chddggui bsan okon asuudlig helj yrij hiij bga hun shuu
Hamgiin gol ni ard tvmnii medleg dutuu ene bvhniig oilgoh uhaan alga elbegdorj saihanbileg mcsiin odjargal geh bvleg luiwarchdiin hvsleer zasag ogtsorch tomilogdoj bainga tednii erh ashgiin tuluu bvh zvil hiigddeg tvvvniig ni esergvvtsej uurchulhiig hvssen Oyunerdene saidruu dairch dawshilj bn odoo uurchlugduh tsag ni bolson ard tvmnii tuluu uls ornii tuluu hiihiig zorison ajiluudiig ni hiilgemeer bn shunaliin berdvvd bolson nuhdiin gar hul bologsodiig z##luulmaar bn hvmvvs ene zergiin medlegtei bolmoor bn
MCS APU ард түмний баялгийг дээрэмдээд байна
Засгийн газар огцролоо гээд ямар ашигтай юм вэ сайн бодох хэрэгтэй шүү дээ
Олон юм ш�##�чиганаад явах вэ? Төрнь юмаа мэдэж хууль зөрчиж дээрэм хийж түмэн олноо тоногчидийг шорон чинь баяртайгаар авхаа мэдэгдэё.
Manai Mongol ulsiig hugjvvleh durgui ard irgediig hangaluun saihan amidruulhiig ogthonch hvsdeggvi hvmvvs bol elbegdorj ba tvvnii bvlegleliin hvmvvs l bgaa zuw zvitei yum hiihiig uurchluhiig hvssen heniig ch ene meteer ard tvmend muuhai haragduulj haraalguulj uursdiihuu hemjeelshgvi shunalaa gvitseldvvldeg
hiisen hulgai ni il boloh geed bga bolhoor mcs apu metiin hulgaichuud buur uheh nee. Odoo baahan mungunii jagsaal ntr hiih bh ldaa daanch nuguu mungunii tuluu jagsaj bga nuhduud ni tos us shigee yalgaaraad neg livenaas l shuud medegdene shde ene mungunii zahialagt hen negen hulgaichiin yvuulga gedeg ni
Улсыг хувийн бизнесс хөгжүүлнэ. Энд хэдэн бүлэглэлүүд хоорондоо үзэлцээд л бгам биш үү?! Сонирхол татархааргүй юм бичих юм улиг болсон сэдэв
Eh orniihoo ene ih baylagiig ene olon jil vrgvi hooson zarlagdaj uursduduu l ashig olhiun tuld ajillaj bsan nuhdvvdiig esergvvtsej sain ajillaj bgaa erunhii saiddaa bayrlalaa ard tvmen bvgd l ene bvhniig oilgoh tsag ni Bolson shvv
Yg zuw
Оюунэрдэнэ ерөнхий сайд маань их зүйлийг хийж чадаж байгаа шүү дээ ард түмэн мэдэж байгаа
Sain muu heluulen hulgajch deeremchin aluurchid eh oronoo zarsan hulgaichuudiig hushignii tsaaguur oruulan zarim ni gadaad ezniihee umd bandaajiig ugaaj suudag boltol ajikaj chadsan erunhii said erunhiilugch 2 oo bol demjeed baigaan shidoisambuu eliiregch odontuya oyungerel sosorbaram battulga munhbaysgalan unurtsetseg shinee nariig bol hen ni hen be gedgiig medeed baigaan harin turiin 3-n undurlug yagaad ene buzar bulai buhen ni shingesen shuhh zasaglal huulia uurchluhgui baigaan bol gedeg deer l gaihaad baigaan yagaad???
Энэ засгийн газар их зүйлийг хийж чадаж байгаа шүү дээ
ajil hj bgaa huniig harluulah yumdaa
Хятадууд манай нүүрсчдын шахаанд орох уу.арай ч үгүй байхаа харин нүүосчидыг л шахаж чадах болов уу.
Хөөрхий энэ сайт хэрэг хэдэн төгрөгийн ха�##�тын гэрээтэй байж иймэрхүү зүйл бичдэг вэ Тгд л нөгөө улиг болсон хүмүүсээ ярьж суухын...МАН 2016 оноос засаг барилаа...Яаж гийгүүлэв тгд???
Чи хэзээ ч ойлгохгүй
МОНГОЛЫГ дампууруулагч хэдхэн луйварчид ардч нэрээс хойш ингэж эзэн нэрийг өөрчлөх, шилжүүлэх гэх аргуудаар нууц хулгайгаа хийж өөрсдөө ард нь нууцаар хувь хүртэн хилийн чанадад бултан зүгээрч үгүй. монголтөрийн эсрэг хамсаатнуудаараа д�##�дуур жагса�##� цуглаан хар пиар явуулж төрийг самууруулж, улс эх орноо зарж гадны гар хөл болсоор байна.
Оюукт ажил хийх хугацаа өг
yrunhii saidaa ogtsruulah ni hamgiin buruu shiidwer uls ornoo hugjuuley gwl ajlig ni demjih heregtei