"Засгийн газар огцор" жагсаал өнөөдөр дахин болно

"Эрх чөлөөний эвсэл" намаас Засгийн газрын эсрэг жагсаалыг Сүхбаатарын талбайд өнөөдөр /2025.02.11/ 11.00 цагаас зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэдний зүгээс өмнө нь нэгдүгээр сарын 11-ний жагсаалыг мөн санаачилсан юм. Өөрөөр хэлбэл нэг сарын зайтай, хоёр жагсаал хийх нь.
Одоогийн байдлаар жагсагчид хараахан Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирээгүй байна.
Нэгдүгээр сарын 11-ний үеэр улс төрийн нөхцөл байдлын хувьд ЕТГ-ын дарга асан П.Цагааныг саатуулаад байв. Харин энэ удаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг БНХАУ-ын "Чайна энержи" компанитай үзэглэх гэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хувьд өмнөх жагсаалыг дотоодын цэргийн коммандлагч Р.Чингис болон түүний дүү санхүүжүүлж, зохион байгуулсан гэж мэдэгдсэн. Харин жагсаалыг санаачлагч Б.Цацрал нь даатгалын бизнестэй хамаарал бүхий нэгэн байв. Жагсаал болохын өмнөхөн даатгалын итгэлцүүрийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл цуцалсан нь ихээхэн хохиролтой туссан байдаг.
Энэ удаа УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичигт гарын үсэг цуглуулж эхлээд буй цаг үе давхацсанаараа онцлогтой байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.