ЭДИЙН ЗАСАГ

Нүүрсний үнийн уналтаас шалтгаалж 83 сая тоннын экспортыг 120 саяд хүргэх үү

Монгол Улс өнгөрсөн онд 15.8 тэрбум ам.долларын экспорт хийснээс 91.4 хувь нь БНХАУ- д борлуулж буй нүүрсний дүн эзэлж буй. 2024 оны гуравдугаар улиралд экспортын үнийн индекс 2023 оны мөн үеийнхээс 5.8 хувь буурсан нь чулуун нүүрсний үнэ 20.7 хувиар буурахад голлон нөлөөлсөн юм.

Харин энэ оны эхэнд нүүрсний экспортын дүн өмнөх оны мөн үеэс нэг сая тонноор нэмэгдэж  5.2 сая тонн чулуун нүүрс экпортолж 449 сая ам.долларын худалдаа хийжээ.

Энэ нь 2024 оны нэгдүгээр сард экспортлосон нүүрсний хэмжээнээс даруй 21.1 хувиар нэмэгдсэн боловч 2025 онд нүүрсний үнэ уналттай буюу тонн нь 105.4 ам.долларт хүрсэн. Өмнөх оны мөн үеийн нүүрсний үнээс өнөөдрийн нүүрсний үнэ 44 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Өнөөдрийн байдлаар тонн нүүрс 104.3 ам.доллар хүртлээ буурсан нь өнгөрсөн оны эхний хагас жилийн нүүрсний үнийн уналтад дүйж очиж буй. Оны хоёр дахь хагас жилд нүүрсний үнэ дээд түвшиндээ хүрч тонн тутам нь 122 ам.долларт хүрээд байсан ч АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нөхцөл байдал болон Дональд Трампын БНХАУ-д тавьсан барааны татвартай холбоотойгоор дэлхийн эдийн засаг хөдөлгөөнд орж байна.

Цаашид нүүрсний үнэ одоогийнхоос буурсан хэвээр байвал Монгол Улсын хувьд 2025 оны зорилт болох 83 сая тонн нүүрсний хэмжээ багадаа 120 сая тоннд хүрч байж төлбөрийн тэнцэл алдагдалгүй гарах, цаашлаад энэ оны улсын төсөв тасрахгүй хэмээн Сангийн сайдын хэлж байсанчлан нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээс аргагүй нөхцөл үүсээд байгаа билээ.

БНХАУ-ын зүгээс АНУ-ын нүүрсний импортод 15 хувийн тариф тогтоосноор ОХУ болон манай улсын хуьд нүүрсний экспортоо эрчимжүүлэх боломж үүсэж байгаа ч цаашид үнэ буурсаар байгаа нь эрэлтийг нэмэгдүүлсэн ч сорилт болсон хэвээр байх болно.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button