Нийгэм мэдээ

Багшлах эрхийн сургалтад хамрагдсан эхний 53 хүн гэрчилгээгээ гардан авлаа

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс зөвшөөрсөн Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Отгонтэнгэр их сургууль, Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль, Олон улсын Улаанбаатар их сургуулийн багшлах эрхийн сургалтыг дүүргэсэн 53 иргэн гэрчилгээгээ гардан авсан байна.

Сургалтын үйл ажиллагааг их, дээд сургуулийн мэргэжлийн багш нар удирдан зохион байгуулсан бөгөөд сургалтын хөтөлбөр нь сэтгэл судлал, боловсролын сэтгэл судлал, хүүхдийн хөгжил хамгаалал, сурган хүмүүжүүлэх зүй, харилцаа, суралцахуй багшлахуй болон мэргэжлийн агуулгын хүрээг хамарч байна.

Багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалт нь цахим, танхим хосолсон хэлбэрээр явагдсан ба хамрагдсан иргэд багшлах дадлага хийж, шалгалт өгснөөр төгслөө. Багшлах эрхийн сургалтын хөтөлбөртөө дүгнэлт гаргуулсан их сургуулиуд улиралд нэг удаа элсэлт авч, сургалт явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн багшлах эрхийн сургалтад 82 иргэн суралцах хүсэлт гаргаснаас шаардлага хангасан 10 иргэн одоогийн байдлаар амжилттай суралцаж байна гэж Боловсролын Яамнаас мэдээллээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button