УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Туваан: Төмөр замаа холбосны дараа 2030 оноос нүүрс экспортыг 160 сая тоннд хүргэнэ

Өнөөдрийн /2025.02.12/ Засгийн газрын хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболтын асуудлаар буюу Засгийн газар хоорондын хэлэлцээр хоёр улсын Ерөнхий сайдын уулзалтын үеэр эцэслэгдэнэ. Хоёр улсын ажлын хэсгийн 60 гаруй хуралдааны дүнд шийдвэрлэгдсэн асуудлыг протокол байдлаар зэрэг гарын үсэг эрхийг олголоо.

Энэ үйл явцын дараа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батална. Үүний дараа компани хоорондын гэрээнүүд хийгдэнэ.

УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар гарын үсэг зурах эрхийг Б.Дэлгэрсайхан бид хоёр олгосон. Хуралдааны үеэр Т.Энхтүвшин нарын гишүүд гэрээг сайжруулах тал дээр саналууд илэрхийлсэн. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний асуудлаар нэлээн ойлгомжгүй заалт байгааг хэлсэн. Үүнийг засаж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагааны байдлаар тусгасан.

Мөн гурвыг цогцоор буюу нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг багтана. Гарын үсэг зурмагц эдгээр ажлууд зэрэг хэрэгжинэ.

БНХАУ-ын компаниудад таатай нөхцөл олгох гэдэг шүүмжлэл гарч байгаа. Гэрээндээ харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах өөрчлөлтүүдийг тусгасан" гэлээ.

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр ямар өөрчлөлтүүд оруулсан бэ?

-Эрдэнэс Тавантолгой ХК дээд хүчин чадлаараа буюу жилийн 30 гаруй сая тонн нүүрс олборлон экспортод гаргаж байгаа. Төмөр замын бүтээн байгуулалт ашиглалтад орох хүртэлх таван жилийн хугацаанд нийт 27 сая тонн нүүрс олборлоно. 2030 оноос жилийн экспортыг 160 сая тонноос дээш гаргах зорилготой. Зайлшгүй шинэ орд нээж байж, нэмэлт олборлолт хийх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button