Нийгмийн

Намын дарга нь Ц.Мөнхтуяаг Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа хоёроос ИЛҮҮ ҮНЭЛЭВ

АН-ын дарга Л.Гантөмөрийн өмнө нэн тэргүүнд намын гишүүддээ хариуцлага тооцох эсэх асуудал босоод ирлээ.

Тухайлбал, жагсаалтад багтан УИХ-ын гишүүн болсон Ц.Мөнхтуяагийн ихээхэн ёс зүй, ёс суртахуунгүй үг үйлдлүүд цахим орчинд анхаарал татан шүүмжлүүлж байна.

Нөгөө талд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан бичгийг түүний намын Ч.Лодойсамбуу санаачилж, Ж.Баярмаа гарын үсэг зураад байгаа. Л.Гантөмөр тэдэнд хариуцлага тооцно гээд өмнө нь мэдэгдчихсэн.

Тэгвэл өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн тодруулгадаа "Ц.Мөнхтуяа яах вэ. Багш нарын дуу хоолой болдог хүн. Тэр байтугай хулгайчид энэ ордонд зөндөө байна" хэмээн өмөөрөв. Харин Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарыг "Эхнээсээ намын бодлогоосоо ухарч байгаа хүмүүс алсын замд хань болохгүй" гэх утгаар хэлж, таагүй уур амьсгал үүссэнийг илтгэсэн байна.

Л.Гантөмөрийн хувьд парламент дахь хамгийн том сөрөг хүчний удирдагч мөртлөө Засгийн газарт хамтраад Шадар сайдын алба авчихсан. Тэр утгаар АН-ын бодлого бол Засгийн газрын бодлого гэж үзээд эхэлжээ. Хэдийгээр Ерөнхий сайдыг огцруулах санаачилга, шахалтын цаана улс төрийн нюансууд бий ч Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нар АН-аасаа илүү сөрөг хүчний үүргийг энэ парламентад гүйцэтгэж байгаа нь худлаа биш юм.

Нэг үгээр Л.Гантөмөр Засгийн газрын буюу МАН-тай эвсэн хамтарсан бодлогыг нь сөрж шүүмжлэхгүй бол Ц.Мөнхтуяа мэтийн илтэд УИХ-ын гишүүний босго шаардлагад нийцэмгүй хүнийг өмгөөлөн хамгаалж, Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарын идэвхтэй, ирээдүйтэй гишүүдээ "хавчих" нь ээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гантөмөр ам руугаа мөнгө чихүүлчиж

Зочин
Зочин

Зөв,лодойсамбуу,баярмаа 2-ыг хөөж явуул!!

Aishaa
Aishaa

Ganaa ydarch bg ym bndaa iim bag zuusen avgai bugsiig eldeg geheer unen ydarchee !

Зочин
Зочин

Хахаха. Энэ Гантөмөр яагаа ч үгүй зөнөглөчихсөн юм бишүү дээ.

Зочин
Зочин

БЗС.н зээлээ төлөөчэээ.хүүхдүүийн боломжийг хулгайлагч..хулгайч нам

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button