Шадар сайд Т.Доржханд үнэнийг үгүйсгэх гэж оролдов

“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК “Ланд-300”, “Ланд-200”, “Прадо” зэрэг автомашин авах 750 сая төгрөгийн тендер зарлажээ. Уг тендерээ 2025.02.11-нд зарлаж, 2025.03.05-ний өдрийн 11.30 цагт санал хүлээж авах аж.
Гэвч энэхүү тендерийг Шадар сайд бөгөөд Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд "худал мэдээлэл" хэмээн үгүйсгэхийг оролджээ.
Тэрбээр, өөрийн цахим хуудаснаа "Худал мэдээлэл. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихтай холбоотой төслийн худалдан авалтыг Эрчим хүчний үнийн өсөлтөөр санхүүжигдэж байгаа мэтээр ойлгуулж, олон нийтийн бухимдлыг өдөөх замаар Эрчим хүчний реформыг харлуулах ажлаа зогсооно уу. Монголд Эрчим хүчний реформ зайлшгүй хийгдэх учиртай. Үр дүнд нь хувийн хөрөнгө оруулалтаар цахилгааны эх үүсвэр барьж дотоод хэрэглээгээ бүрэн ханган, бүтцийн өөрчлөлт хийгдэж салбарын үр ашиг нэмэгдэнэ. Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах учиртай. Энэ нь эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай, биеэ даасан системийг үүсгэх ач холбогдолтой. Олон жил популизмийн золиос, халамжийн бай болсон Эрчим хүчний салбарыг шинэчлэх ажил амар хийгдэхгүй нь тодорхой. Харин учир мэдэх жиргээчид, хамтарсан Засагт цуг байгаа намын хэвлэл хариуцсан нөхөд илт худал мэдээлэл тарааж байгаадаа дүгнэлт хийнэ үү. Хамтарсан Засгийн газрын хамгийн чухал реформ, түүнийг толгойлж буй ХҮН намд дуртай, дургүй эсэхээс үл хамаараад Монгол улс аль нэгэн улсаас хамааралгүй, биеэ даасан эрчим хүчний тогтолцоотой болох нь Монгол Улсын эрх ашиг гэж хандахыг хүсье. Баярлалаа" гэжээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮНЭНИЙГ ҮГҮЙСГЭЖ БАЙНА ИЧИХ МИЧИХ НҮҮР Ч АЛГА
Энэ чинь монгол биш, Пакистан шүү дээ
Даанч тийм байхаа, х�##�тайчаад харахаас ш�##� сэжгийн царайтай!
Энэ хулгайчийг огцруул, 570,300, прадог хулгайчаар төлүүл
энэ нэг хулгайчид үнэн юм гэж байна уу
Гөлгөр хар
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Энэ нэг юм харахаас сэжгийн царайтай! Хэлж ярих нь дандаа худлаа шаана!
Чи путинд "Эгийн гол" гэж хэлээд үз, амьд буцаж ирэхгүй!!