Нийгэм мэдээ
Танилц: Дараах дөрвөн шалтгаанаар Нийслэлд 48 цагаас илүү байсан бол хураамжаас чөлөөлнө

Орон нутагт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл Нийслэлд нэвтрээд, 48 цагаас дээш хугацааг өнгөрөөвөл хоногт 5 мянган төгрөгийн хураамж төлж байгаа.
Тэгвэл, хэрэв хүндэтгэх шалтгаанаар Нийслэлд 48 цагаас илүү байсан бол хураамжаас чөлөөлдөг болж байгаа юм байна. Энэ хөнгөлөлт маргаашийн бямба гаргаас эхлэн хэрэгжинэ.
Харин хөнгөлөлтийг дараах дөрвөн шалтгаантай хүмүүст, доор дурдсан нотлох баримтуудыг бүрдүүлж өгснөөр эдлүүлэх юм байна:
- Эрүүл мэндийн шалтгаанаар нийслэл хотын нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн
Нотлох баримт: Иргэний хүсэлт Үйлчилгээ авсан эмнэлгийн эмчлэгч эмчийн тамга, тэмдэг, гарын үсэг бүхий эмнэлгийн бичиг, бусад - Оршуулгын үйл ажиллагаанд оролцох шалтгаанаар нийслэл хотын нутаг дэвсгэрт хуанлийн 14 хоногоос илүүгүй байрласан. Нотлох баримт: иргэний хүсэлт нотлох бичиг баримт, тээврийн хэрэгслийн буяны ажлын бичиг, бусад
- 3. Хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан
Нотлох баримт: Иргэний хүсэлт зам тээврийн осолд холбогдож тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт. Тээврийн хэрэгсэлд гэмтэл учирч хөдөлгөөнд оролцоогүй бол гэмтэл учирсан нь үнэн болох тээврийн хэрэгслийн зураг, засварт үйлчилгээ хийлгэсэн бол үйлчилгээний төлбөрийн баримт, бусад Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцоогүй маршрутыг Тээврийн цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран давхар шалгаж тогтооно. - Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан
Нотлох баримт: Иргэний хүсэлт Онцгой байдлын үед ажиллах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр (журам, тогтоол, захирамж, тушаал, албан бичиг гэх мэт мэдээллийг хавсаргана.)
Иргэний хүсэлтийг http://www.ubtraffic.mn/ сайтаар хүлээж авна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүнд сурт�##�. Хэзээ эмч эмнэлэг хүн үзээд тамга тэмдэг дарж өгдөг байсан ?
Бас нэг явд�##� чирэгдэл бичиг баримтны араас хөөцөлдөх цааснаас с�##�ахгүй. Хүнд сурт�##� нэмэгдэж яваандаа арын ха�##�га болон хувирч иргэд мөнгөөр шийддэг болох зам руу орж мэдэхээр . Шууд онлайн болго.
Эгүүр.мн наад файлаа засаач.
Нямбаатар гэж нэг сонин этгээд наад нэг тэнэг юмаа болиоч хэн хаана хэдэн хоногоор зорчихыг заах хэн юм чи
48 цагаас илүү бүх насаараа амьдрах санаатай хужаа нараа хөөж гарга.Монгол хүн эх нутагтаа хэдэн цаг болох нь ямар хамаа байна.
Baga baina honogiin 20000 bolgo
Хотоос гараад шон тойроод буцаад ороод ирж болох л юм бна,
Шон тойрох машины тоо ихсэж, замын ача�##��##� улам нэмэгдэж, түгжрэл ихсэнэ.