Лидергүй, коммунист АН

Нэгэн үе улс төрийн нэн шинэ үзэгдэл болж, парламентад олонхиор тэргүүлж явсан үе АН-д бий. Засгийн эрхийг барьж, ерөнхийлөгч ч энэ намаас тодрон гарч явсан цаг саяхан. Нам доторх фракцын хагарал ширүүссээр АН өнөөдөр зарчим дээр биш дүрэм дээр тогтож яваа гэхэд хилсдэхгүй.
2024 он бол АН-ын бүтэлгүйтэл, улс төрийн уналтын гурав дахь сонгууль. Өндрөөс унасан АН-ыг улс төрөөс нэг мөр арчилгүй авч үлдсэн сонгогчдын дэмжлэгээр тэд өнөөдөр хамтарсан Засгийн газарт, УИХ-д суудалтай яваа.
Хамтарсан Засгийн газар томоохон зорилго шийдвэрүүд дээр санал нэг байх нь маргаангүй үнэн боловч АН бол үеийн үед сөрөг хүчин болж ирсэн. Эрх барих үед нь МАН сөрж, МАН-ыг эрх барих үед нь АН сөрж улс төрийн алдаатай шийдвэрүүдэд соргог чих, хурц хараа болж явдаг байлаа.
Гэтэл өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөр өөрөө Засгийн газарт шингэж, сайдын суудалд ихдээ дөрвөн жил суухыгаа ихэд үнэлэв.
Намынхаа дүрмийг шинэчилж, дотоод асуудлаа хэлэлцэлгүй Улс төрийн намын тухай хуулийг ч хэлэлцүүлэх сонирхолгүй байгаа нь АН дотроосоо элэгдэж, намыхаа залуусыг мохоож байгаа нь харагдана. АН дотроос амбицтай гарч ирсэн залуус нь өнөөдөр ердөө кноп дарагч л болж хувирав.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу бол Л.Гантөмөрийн хуурай дүү шиг ойр гэгддэг хүн. Гэтэл яагаад Засгийн газрыг огцруулъя гэж түрүүлж дуугарч, гарын үсэг хүртэл цуглуулав. Энэ бол АН-ын залуу үе өөрсдийг нь нугачсаар ирсэн дээд үеийнхнээсээ салахын, намаа цэвэрлэхийн түүс болж буйн ердөө л нэг жишээ. АН дотроо ардчилалтай гэж ярьдаг ч намын дарга нь өнөөдөр бараг сүүлчийн удаа шахуу олдож буй сайдын суудлаа ингэтэл хамгаалж, Л.Оюун-Эрдэнийн хүслийг намынхаа залуусаас дээр тавьсаар байгаад залуус нь нам доторх шинэчлэлийг хүсэх нь гарцаагүй. С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж гээд ах нараасаа салж ядсаар сая нэг нам удирдах боломж гарсанд Л.Гантөмөр өөрийгөө “залуу” гэж бодсон нь илт. Үгүй, жинхэнэ залуу үе, дараагийн халаа чинь нам дотор чинь бий.
Ардчилсан нам улс төрийн зоримог шийдвэр, цочмог акц хийж, улс төрийн манлайллыг үе үеэрээ хийж явснаа өнөөдөр мартаад залуу үеэ өөрсдөө нугачиж, ялихгүй суудлын төлөө МАН-д шингэчихээд залуу үеэ дүрэмдэж яваа нь ардчилалгүй, коммунист нам болсныг нь гэрчилнэ.
“Хаан шалдан байна” гэдэг шиг АН лидергүй байна.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Яаг үнэн. Коммунистуудтай нийлчихсэн шааж явна Ардчилсан нам
Коммунист гэж б�##�айрахаа боль. Хувиараа панз наймаа хийж бусдыг шулан мөлжиж баяжихыг хичээгсэдийг коммунист гэдэггүй юм. МАН АН 2 чинь хоёулаа луйварчин хулгайчуудын бүлэглэл шүү дээ.
Энэ бүхэн бол Оросын тавиул Женкогийн хор найруулг а шүү ! Ингэж байгаад л АН-ын дарга болж Монголын ардчиллыг бүрэн сүйрүүлж, орос хитлерээсээ магта�##� шагн�##� хүртэх гээд улайрч бна.
Үүнд автагдаж болохгүй шүү !!!
Гантөмөрийг даргаараа сонгоогүй бол АН �##�иагаа �##�дах байсан юм шүү. Үнэн нь тэр.