"20 минутын хот" төслийг Турк улс дэмжин ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлж буй.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, "20 минутын хот" үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн болон холбогдох албаны хүмүүс Турк улсын Эскихисар корпорацийн ТУЗ-ийн гишүүн Эмин Хисаржиклиолу, Билкент холдингийн Стратеги, бизнес хөгжлийн захирал Ведат Көсэ нарыг хүлээн авч уулзжээ.
Талууд Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон цаашид хэрэгжиж мега төслүүдийн талаар хамтын ажиллагааны санал солилцсон байна.
Х.Нямбаатар Монгол Улсад хүрэлцэн ирсэн төлөөлөгч нарт талархал илэрхийлж, Монгол Улс, Турктай 1969 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсээрирснийг онцолсон байна.
Мөн үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон хэрэгжих төслүүдийн танилцуулгыг Туркийн төлөөлөгчдөд хүргэв. Тус улсын төлөөлөгчид хамтын ажиллагааны саналуудыг дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлжээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.