УЛС ТӨР

"Төр стратегийн ордууд дээр хувь тогтоож, иргэдэд ногдол ашиг олгодог байхаар ажиллаж байна"

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрлийн хууль батлагдсантай холбоотойгоор өмнөх журмуудыг цуцлах ажлууд хийгдэж байна. 2006 оны Байгаль орчны  тсалбарын журмыг Засгийн газрын тогтоолоор цуцалж байна. Нийтдээ 7 яамны 36 журмыг цуцалсан байгаа. Яамдууд болон төрийн захиргааны байгууллагуудад хууль давсан журмуудаа цуцлах шаардлагыг тухай бүрт нь хүргүүлсэн. Зөвшөөрлийн зөвлөлийг өчигдөр хуралдуулсан. Хариу арга хэмжээ авахгүй байгаа.

Холбогдох яамдууд дээр мэргэжлийн шинжээ томилох, ажлын хэсэг байгуулахдаа мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулахаар шийдвэрлэсэн.  Байгаль орчны салбарт гэхэд 1 зөвшөөрлийг 7 зөвшөөрөл болгож ангилсан байсан журмыг цуцалсан. Зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй, гэрчилгээ гэх нэртэйгээр зөвшөөрлийн шинжтэй олон зөвшөөрлийг цуцлаад байна. Хур системээс 801 мэдээллийг төр иргэнээсээ заавал шаардахгүй байх боломжийг бүрдүүлсэн. Улсын тэмдэгтийн хураамжаас гадна гэрчилгээний зардал гэж нэмэлтээр авдаг байсныг мөн цуцаллаа.

Цаашид долоо хоног бүр Зөвшөөрлийн зөвлөл хуралдаж хууль давсан холбогдох журмуудыг цуцалж, төрийн хүнд суртлыг багасгана. Дүрэм журмын түгжрэлээс салах, төр иргэндээ ойртож, бизнес хувийн хэвшлүүдэд саадгүй болох бололцоог бүрдүүлэхээр Хаврын чуулганаар Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийг өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Зөвшөөрлийг олон янзын хэлбэрээр нэхдэг байдлыг хална.

Мөн өнөөдрийн хуралдаанаар “Үндэсний баялгийн сан”-гийн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар танилцуулгууд хийлээ. Төрийн хувийн хэмжээг стратегийн орд, түүний эзэмшиж байгаа компаниуд дээр тогтоох ажлын хэсгийг шинэчилж байгуулсан.

2007 оны Их хурлын тогтоолоор стратегийн орд од хамаарч байгаа 16 орд, нэмэлтээр 50 орчим нөөц нь тогтоогдсон ордууд дээр төр хувь хэмжээ тогтоож иргэн таны хуримтлалын данс, хадгаламжийг нэмэгдүүлэх ажлуудыг шат дараатайгаар үргэлжлүүлнэ. Ингэхдээ санхүүгийн болон хуулийн хөндлөнгийн шинжээч нар авч ажиллуулж санхүүгийн модель дээр суурилсан хувийн хэвшил болон төр талдаа хож, хож зарчим дээр суурилж хийнэ. Хэлэлцээрийн ширээний ард суугаад, Үндсэн хуулийн 6.2 дээр суурилан иргэдэд төрийн эзэмшлийн 51 хувь иргэд дээр хэрхэн ирэх вэ гэдэг дээр ярина. Тухайлбал, Орано майнингийн гэрээний дараа иргэдэд И-Монголиа дээр орж ирсэн хувь шиг байгалийн баялгаа ашигласны төлбөрөө аваад тэр нь иргэний данс руу шилждэг болгохын тулд ажиллаж байна.

“Эрдэнэс Тавнтолгой” ХХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлаар “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудтай ярилцсан. Хэрхэн иргэдэд хуваарилах вэ гэдэг дээр мэдээлэх сонссон. Эцсийн шийдвэрийг “Эрдэнэс Тавнтолгой” компанийн ТУЗ өөрсдөө гаргана.

Өнөөдрөөс И-Монголиа руу нэвтрэхээр асуулга үүсгэсэн байгаа. Иргэн та энэ мөнгөө бэлнээр авах уу, хадгаламжийн дансандаа хийх үү, эсвэл нийслэлийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд зарцуулах уу гэдэг сонголтоо та өөрөө хийх асуулга явуулж байгаа. Хэрвээ иргэд хадгаламж руугаа ногдол ашгаа авна гэвэл холбогдох хуульд өөрчлөлт оруулах боломжтой" гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 19, 2025 16:22

Учр�##� аа хичнээн удаа стратегийн ордын хувийг төр авна хэлэлцэнэ гэж ярьж бна аа. 9 сараас хойш л энэ хэдэн үгнүүдийг 7 удаа давтлаа. Чи ер нь ажлаа хийж бгаа юм уу. Ярихаас цаашгүй л бна

Зочин
Зочин
2 сар 19, 2025 19:33

Орлого олж байгаа бүгдээс татварын дараахи дүнгээс 51 хувийг нь авч сар бүр намынхаа гишүүд, дэмжигч, улныхандаа өг.

Монгол ард
Монгол ард
2 сар 20, 2025 07:51

УЧРАЛАА БОР ТЭЭГЭЭ БУЦААЖ АВ.

Холбоотой мэдээ

Back to top button