Нийгэм мэдээ
Энэ сарын 22-27-ны өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчино
Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд автозамын ачааллыг бууруулах үүднээс тэгш сондгой дугаарын хязгаарлалт мөрдүүлэхээр иргэдээс санал авч эхэлсэн билээ. Тэгвэл тухайн санал асуулгад оролцсон нийт иргэдийн 68 хувь нь дэмжсэн.
Иймд энэ бямба гараг буюу хоёрдугаар сарын 22-27-ны хооронд тэгш сондгой дугаарын хязгаарлалтаар зорчуулахаар болсон байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 11.00 цагаас нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон ТЦА, ЗХУТ-ийн холбогдох албаныхан мэдээлэл өгөх аж.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв зөв