Нийгмийн

Завхан аймгийн нутагт шувууд үл мэдэх шалтгаанаар олноор үхэж байна

Өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Бага нуур гэдэг газарт 20 орчим шувуу өвчилсөн байдалтай байна гэсэн мэдээллийг Дөрвөлжин сумын Засаг дарга Ч.Батдөл аймгийн Онцгой байдлын газарт мэдээлж байв. Мэдээллийн дагуу Завхан аймгийн Онцгой комисс наймдугаар сарын 31-ний өдрийн 08.00 цагт хуралдаж Онцгой байдлын газрын хоёр, Цагдаагийн газрын тав, Зоонозын өвчин судлалын төвийн хоёр, Мал эмнэлэг үржлийн газрын хоёр, Эрүүл мэндийн газрын нэг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэг, Ус цаг уур орчны шинжилгээний газрын нэг, нутгийн захиргааны байгууллагын хоёр, нийт 14 алба хаагч, хоёр автомашинтай очиж энэ сарын 1-ний өдөр үхсэн шувуудаас дээж авч, үхсэн шувуудыг булж ариутгал халдваргүйжүүлэлт хийж байв.

Гэтэл уг үйл явдал ахин давтагджээ. Арванхоёрдугаар сарын 10 орчимд тус нутаг дэвсгэрийн Бага нуур гэх газар орчимд нэгэн иргэн олон тооны шувуу дахин үхсэн байхыг олсон байна. Нутгийн иргэдийн хувьд шувуу үхэж буй шалтгааныг Дөрвөлжин суманд “цианид натри” ашиглаж алт олборлодог “Баян-Айраг эксплорэшн” компанийн үйл ажиллагаатай холбон тайлбарладаг аж.

Өнгөрсөн удаагийн тохиолдолд үхсэн шувуудаас авсан дээжийг Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори руу илгээсэн байна. Гэвч одоогоороо шинжилгээний хариуг танилцуулаагүй байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button