НИЙГЭМ

ТЦА: 10 согтуу жолооч тутмын ес нь эрэгтэй байна

Тээврийн цагдаагийн албанаас /ТЦА/  цаг үеийн асуудлаар  өнөөдөр /2019.12.26/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд “Шинэ он гарахад таван хоног үлдсэн. Аж ахуй нэгж байгууллага, хамт олон баяр, ёслолыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан иргэдийн аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэх, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн 500 алба хаагч, ДХИС-ын 150 сонсогч үүрэг гүйцэтгэж байна.

Хяналт шалгалт эрчимжиж эхэлснээр нийслэлийн хэмжээнд 2019 оны арванхоёрдугаар сард нийт 930 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илрүүлсэн. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 7,3 хувиар буюу 64 нэгжээр өссөн үзүүлэлт.

Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31367 зөрчил илрүүлснээс 25467 зөрчилд жолоодох эрх хасах, 13509 зөрчилд 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулсан.

Энэ төрлийн зөрчил гаргаж байгаа жолооч нарын 70 орчим хувь нь 18-35 насных, арван  жолооч тутмын ес нь эрэгтэй жолооч байна. Жолоочид  замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,  тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар гарах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй, хүүхдийг зориулалтын суудалд авч явахыг зөвлөж байна” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Норов
Норов

Жендерийн эрх тэгш байдал гэж сүүлийн үед хүүхнүүд маань их яриад байгаа.ГЭХДЭЭ ЭНД АРАЙ БИШ БАЙХАА.

Холбоотой мэдээ

Back to top button