Нийгэм мэдээ

Таравлин хийдийн нэрэмжит барилдаанд зодоглосон 12 бөхөөс допингийн шинжилгээ авчээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн хүрээнд, Монголын Үндэсний Бөхийн Холбооны захиалгаар 2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн Таравлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр тэмцээний үеийн 12 шинжилгээг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага авчээ.

Энэ нь 2024 оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл тэмцээний бус болон тэмцээний үеийн дархан аваргаас сумын заан цолтон хүртэлх нийт 84 тамирчин шинжилгээнд хамрагдсан байна. Сорьцыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институтэд (IDAS) шинжлүүлнэ. Энэхүү шинжилгээнүүдийг нэмэлт төлбөр төлж Түргэвчилсэн горимоор авхуулж байгаа бөгөөд сорьцуудыг өнөөдрийн нислэгээр хүргүүлж байгаа аж.  

Итгэмжлэгдсэн лаборатори сорьцуудыг хүлээн авсан өдрөөс хойш хоёр хоногийн дотор хариуг ирүүлэхээр төлөвлөсөн. Шинжилгээний хариуг ирсэн өдөр МҮБХ зарлаж ажиллах аж.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button