Сошиал трэнд

О.Баасанхүү Б.Хурцын бизнесийг хамгаалж, МИАТ-ийн асуудлаар жиргэсэн үү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү саяхан “Улаанбаатараас-Берлин чиглэлд ниссэн МИАТ компанийн онгоцны нисгэгч нар хар тамхи хэрэглэсэн байсан” гэж жиргэсэн билээ. Үүнтэй холбогдуулан, “МИАТ” ТӨХК-иас “Нисгэгчид согтууруулах ундаа, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ нислэгт явах ямар ч боломж байдаггүй. Берлинд байдаг манай МИАТ-ын төлөөлөгчдөөс зохих мэдээлэл ирсэн. Энэ дагуу бид хариуцлага тооцож, хөдөлмөрийн гэрээ цуцалсан” гэж мэдэгдсэн юм.

О.Баасанхүү гишүүний ярьсан, “МИАТ” ТӨХК-ийн тайлбар гаргасан уг асуудал нь өнгөрсөн арваннэгдүгээр сард болж өнгөрсөн аж. Гэтэл сар гаруй хугацааны дараа яагаад О.Баасанхүү гишүүн гэнэт уг асуудлаар жиргэж, үндэсний авиа компанийнхаа нэр хүндийг унагах үйлдэл хийв гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

О.Баасанхүү гишүүний уг үйлдлийг улс төрийн хүрээнд “ТЕГ-ын дарга асан Б.Хурцын Изинис эйрвэйз зарим нислэгийн чиглэл дээр “МИАТ” ТӨХК-тай маргаан үүсгэж, давуу эрхийн төлөө өрсөлдөж байгаа. Тиймээс ч Б.Хурцын хатгаасаар О.Баасанхүү зориуд МИАТ-ийн эсрэг жиргэсэн” гэхчлэн ярьж байна.

Өмнө нь хэвлэлүүд О.Баасанхүү гишүүн генерал Б.Хурцтай уулзаж, ойрын харилцаатай байдаг талаар мэдээлж, видео бичлэг хүртэл цацаж байсан удаатай билээ.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin yer
zochin yer
2019-12-26 13:52

ugui yeroo tas nuugaad ongorokh bsan yum uu? khuts#ag kuuliin zaalt ve?

Иргэн
Иргэн
2019-12-26 14:23

Чацганхүү гэдэг тэр нөхөр чинь угаасаа хөлсөөр хэлээ билүүдэж, УИХ-ын суудлаар дамжуулан "хар хэл амны бизнес" хийдэг л амьтан шүү дээ

Зочин
Зочин
2020-01-04 17:34
Reply to  Иргэн

Сайн хүнийг доромжлохоос өөр зүйл чадахгүй юм даа

Зочин
Зочин
2019-12-26 21:58

яасан ч байсан Баасанхүүгийн зөв

Холбоотой мэдээ

Back to top button