Нийслэл

Азийн хөгжлийн банк нийслэлийн мега төслүүдэд хамтарна

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй албаныхан Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийг эрчимжүүлэх талаар хамтын ажиллагааны санал солилцлоо. Тухайлбал, Шинэ Зуунмод хот буюу Хүннү хотын инженерийн дэд бүтэц, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороон дахь орлогод нийцсэн орон сууцны төслийн гадна инженерийн шугам сүлжээний ажил, "Ханын материал орон сууцжуулах" төслийн талаар Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдөд танилцуулж, мэдээлэл солилцов.

Улаанбаатар хотод хэрэгжүүлэх хөгжлийн томоохон мега төслүүдийн талаар санал солилцож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид Улаанбаатар хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллана гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button