Нийгэм мэдээ

Тараахаа больсон "Нүүдэлчин" зуухын 28 тэрбумыг өөр төсөлд зарцуулна

УИХ дээр утааны сонсгол зохион байгуулагдсанаас удалгүй гэр хорооллын 32 мянган айлд зуух тараах шийдлийг зогсоосон. "Нүүдэлчин" нэртэй энэ зууханд нийт 28 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөж, эхнээсээ айлуудад тарааж эхлээд байсан юм.

Тэгсэн ч Нийслэлийн удирдлагууд энэ шийдвэрээ болиулсан байдаг.

Харин нэгэнт тендерээ зарлачихсан, төсвөө төлөвлөчихсөн. Энэ чиглэлд төсөвлөгдсөн 28 тэрбумыг Нийслэл хэрхэх нь анхаарал татаж байв.

Тэгвэл, үүнийг агаарын бохирдол бууруулах зорилго бүхий өөр төсөл хөтөлбөрт зарцуулахаар шийдвэрлэсэн гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч мэдэгджээ.

Харин чухам ямар төсөл хөтөлбөрийг энэ 28 тэрбумаар санхүүжүүлэх нь одоогоор тодорхой биш байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗА БИ ТА НАРТ БОДИТ ҮНЭНИЙГ ӨЧМОЙ ТЭРТЭЭХ ЕРЭЭД ОНЫ ЭХЭНД НАЛАЙХЫН УУРХАЙД АЙМШИГТ ТОМ ОСОЛ ГАРСАН ЭНЭ ОСОЛД ОРОСЫН ДОНБАССЫН УУРХАЙН АВРАГЧИД ИРЖ АЖИЛЛАСАН.ТЭДНИЙ УУРХАЙН ГҮНЭЭС ГАРГАЖ ИРСЭН УУРХАЙЧИД БҮГД АМЬ ОРСОН ЯАСАН ГЭЭЧ МӨНГӨНИЙ ХУЛГАЙЧУУДАА ТЭД ШУУД ПИВО ЦУТГАЖ СЭХЭЭСЭН МОНГОЛЫН АВРАГЧИД СҮҮ ЦУТГАСАН СҮҮ ЦУТГУУЛСАН УУРХАЙЧИД БҮГД ЧАД.ОДОО ЭНЭ МӨНГӨӨРӨӨ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН ТООГООР НЭГ ХҮНД НЭГ АВДАР ПИВО АВЧ ТАРАА ГЭЖ БИ ХЭЛЭЭД БАЙГААН.ОРОЙ БОЛГОН ХОЁР ЛААЗ ПИВО ШААЧИХААД УНТАХАД ҮЛ УГААРТМОЙ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Kkk

Зочин
Зочин

Ганцыг олж хөдөө явуулах юм аа. Хаагуур зарж байна

Зочин
Зочин

Шуудхан хэлэхэд нүүрс, газ шатаадаггүй төсөлд зарцуулна гэж бүрэн итгэж байна.????

Зочин
Зочин

1. Эрчим хүч бага зарцуулдаг Цахилгаан халаагуур тараагаач ээ.
2. Хотоо бүсчлэлд үе шаттайгаар Гал түлэхийг хориглох.
3. Цахилгаан станцаа маш яаралтай шинээр барих Цахилгаан хангамжаа нэмэгдүүлэх
4. Эхний ээлжинд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг гал түлж халаалтаа шийдэхийг 6 сарын хугацаа өгөөд хориглох
гэх мэт гал түлэхгүй байх арга хэмжээг үе шаттай авахад утаагүй болнодоо.
Эрүүл мэндийн салбарынхан 300000 гаруй нүхэн жорлон, утаат зуухнууд хүний эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлж байгааг яагаад ярихгүй байнаа.
Яасан бэ нөгөө Эрүүл Монгол иргэд!!!!
Улсын үндэс Эрүүл иргэн .....!

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button