Нийгэм мэдээ

"Сунгасан амралтын гурван өдрийн хичээлийг цахимаар нөхөх боломжтой"

Гуравдугаар сарын 3-5-ны буюу даваа, мягмар, лхагва гарагт Сар шинийн баярт холбогдуулан бүх нийтээр амрах боллоо. Энэ шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргасан.

Гэхдээ амарч буй ажлын өдрүүдийг 2025 онд багтаан, амралтын өдрөөр нөхөх ёстой гэдгийг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан хэлсэн юм. Энэ нь бүх шатны төрийн байгууллагад хамаарна. Иймд боловсролын байгууллагууд ч хичээлээ нөхөж орох шаардлагатай болж байна.

Харин энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Боловсролын байгууллагууд Засгийн газрын шийдвэрийг дагана. Хичээлийг нөхөхдөө, цахимаар хичээллэх эсвэл тэмцээн уралдаан зохион байгуулах байдлаар шийдвэрлэх боломжтой" гэж хэлжээ.

Тэгэхээр заавал бямба гарагт хичээллээд байхгүйгээр, цахимд шилжүүлж, эсвэл боловсролын холбогдолтой тэмцээн уралдаан хийж амралтын сунгасан гурван өдрийг нөхөж болох нь.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
DGG
DGG

ГУРИЛДАХ ГЭДЭГ ЮМ ДА ҮҮНИЙГ.

Зочин
Зочин

Албан ёсоор амарж байгаа шдээ ямар хижээл тастаад амарцан юм шиг ярих юм хичээл орох өдрөөсөө орно биздээ

Сурагч
Сурагч

Сурагчид тэгээд золголт хийж бхад цахим хичээлээ үзээд сууж бх уу?Хийхэчих юмаа

Холбоотой мэдээ

Back to top button