ЭДИЙН ЗАСАГ
2025 онд төмөр замаар 50.0 сая тонн ачаа, 2.5 сая зорчигч тээвэрлэнэ

Энэ онд төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, төмөр замын тээвэрлэлтийн хөдөлгөөний зохицуулалт, уялдаа холбоог сайжруулан, 50.0 сая тонн ачаа, 2.5 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөжээ.
Өөрөөр хэлбэл, хил дамнасан төмөр замуудын барилгын ажлыг эхлүүлж, эрчимжүүлнэ. Үүнд:
- Гашуунсухайт-Ганцмод боомт
- Шивээхүрэн-Сэхээ боомт
- Ханги-Мандал боомт
- Арцсуурь-Шивээхүрэн нарийнсухайт
- Сайншанд-Баруун-Урт-Хөөт
- Улаанбаатар-Шинэ Хархорум ТХХТ
- Чойбалсан-Бичигт-Зүүнхатавч
- Сүхбаатар-Хөшигийн хөндий-Замын-Үүд гэх мэт.
Мөн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хилийн боомтын галт тэрэгний солилцоог нэмэгдүүлж, төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлэх гэнэ.
Зорчигч тээврийн хувьд үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. Тухайлбал, 2024 онд 2625 зорчигчийн галт тэрэг аялуулсан бол энэ онд төмөр замаар 3125 зорчигчийн галт тэрэг аялуулах аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.