Засгийн газар 14.00 цагт хуралдана

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Энэ дагуу өчигдөр /2025.03.05/ Засгийн газрын хуралдаан болох байсан ч бүх нийтийн амралтын өдөр таарсан учир өнөөдөр /2025.03.06/ хуралдахаар товлосон байна.
Тодруулбал, өнөөдөр 14.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн хуралдаанаар сар шинийн баярын амралтыг гурав хоногоор сунгасан. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцсэн.
Мөн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг "Х.Наранхүү сайд байхдаа 2008.03.21 "Энержи Ресурс" ХХК-д Тавантолгой ордоос тусгай зөвшөөрөл өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл болсон" хэмээх анхны дүгнэлт гаргаснаа танилцуулсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хууль зүйн сайд баримтаар нотлогдсон асуудлыг ЗГ-т танилцуулсан гэж бодож байна.Өнгөрсөн хугацаанд MCS компани Ухаа худгийг хууль бусаар олборлож ,ашигласан нь батлагдв�##� М.Энхболд,С.Баяр,Наранхүү нарт хариуцлага тооцох хэрэгтэй.Ард түмнээ удирдаж,чирч явах ёстой хүмүүс нь АМИА бодно гэдэг УРВАСНААС ЯЛГАА юун.Тэр Оджарг�##� гэдэг ч хамаатай.