“Чингис хаан” нисэх буудал бариулсан 1.6 их наядын өрөө төлж дуусаагүй ч, дахин зээл авч өргөтгөнө
Японы Засгийн газраас 1977-2024 оны хооронд нийт 362.4 тэрбум иенийн зээл, тусламжийг манай улсад үзүүлжээ.
Хамгийн сүүлд
- “Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-д 270 сая иен (6.2 тэрбум төгрөг)
- “Агаарын бохирдол хэмжих тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-д 275 сая иен (6.3 тэрбум төгрөг)
нийт 12.5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж авахаар болов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад хийсэн айлчлалын үеэр иенийн хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээхээр шийдвэрлэжээ.
Энэ хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд ДАХИН зээл авах тухай хөндөгдсөн байна. Өмнө нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалаар ч яригдсан сэдэв. Одоогоор хэдий хэмжээний ямар хугацаатай зээл авч, онгоцны буудлын хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдээлэл алга. Ямартай ч ЖАЙКА-гийн төлөөлөл манай улсад ирж судалгаа хийх аж.
Уг нь тус нисэх буудлыг (ЖАЙКА) 65 тэрбум 657 мянган иений 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлээр барьсан. 1.6 их наяд төгрөгийн өртөгтэй гэсэн үг юм. Гурван сая хүн хүлээж авах хүчин чадалтай гэгдэж байсан ч, 1,5 сая хүн үйлчлүүлэх боломж ч байсангүй. Энэ зээл төлөгдөж дуусах хугацаа яагаа ч үгүй. Хол байгаа. Гэтэл нэмж зээл авч өргөтгөхөөс өөр гарцгүй нөхцөл байдал үүсээд буй.
Хэрэв өргөтгөл хийхгүй бол орон нутгийн нислэгийг Буян-Ухаа руу шилжүүлэх тухай манай талаас хөндсөн. Гэвч хоёр улс 15 жилээр байгуулсан концессын гэрээндээ Хөшигийн хөндийн нисэх буудлаас 150км радиуст өөр нисэх буудал ажиллуулахгүй гэх заалт бий. Буянт-Ухаа руу орон нутгийн нислэг шилжүүлбэл энэ заалт хөндөгдөх юм.
Эцэст нь энэ заалтыг хөндөхгүй нэмж өр тавих арга замыг сонгох нь тодорхой бололтой.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өр зээл тавихаа больчихооч
Мөнгө байхгүй, дээгүүрээ авчихсан ш дээ, одоо мэдэж байгаа юм уу
Барих Зардалыг нь 2 дахин нэмэгдуулсэн тамтаггуй хулгай явагдсан,хэн ч ял аваагуй!
Эхлээд хулгайч нараар хохиролыг толуул
Түркиин саналаас 4 дахин илүү үнээр нэг муу
МиЕ Энхболдын цавчаа Шинэ нисэх буудлыг буруу замаар оруулсан шүү!!! 200- орчин сая долларын цавчаа хийсэн гэж УИХ- чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдаж байгаад нам болсон!!! Миеээгийн балаг дуусаагүй!!!
Бүүр нэг малнууд шүү. Буянт ухаагаа орон нутгийн нислэгт ашиглана гэж мэдэхийн дээдээр мэдэж байж юун 150 км тойрогт нислэг хийхгүй гэж. Албаар ингэж эргүүтээд байдаг юмуу. Гэрээ хийхдээ уншиж танилцахгүй хахууль аваад нүдээ аниад гарын үсгээ зурчихдаг юм уу
3,0 сая хүн хүлээж авар хүчин чадалтай гэж баригдман бол яагаад тэр хэмжээндээ хүрээгүй юм яагаад Монголд дандаа
ийм дутуу юм хийгддэг бна уул нь төсөвлөж
хөрөнгаө гаргасан баымаар