УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийг Чех улсад айлчлахдаа "Эрдэнэтийн уурхай"-г нээсэн геологичид хүндэтгэл үзүүлэхийг уриалав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалаар Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурна. Мөн Прага хотноо Морин хуур найрал хөгжмийн тоглолт, бизнес форум болж, “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээхээр төлөвлөж байна.

Тэгвэл тус айлчлалтай холбоотойгоор цахим орчинд нэгэн уриалга түгжээ.

Тодруулбал, "Эрдэнэт"-ийн уурхайг нээсэн гурван геологичийн нэг нь Чех улсын иргэн Др.Моемир Краутер бөгөөд өдгөө амьд сэрүүн байдаг аж. Тус иргэнд хүндэтгэл үзүүлэхийг уриалсан байна. Харин монголын геологич Б.Сандуйжав, Ш.Мягмар нар тэнгэрт дэвшжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Амгалан
Амгалан
3 сар 7, 2025 13:45

Их сайхан сан�##� байна. Бүдээ, Мэндээ нартаа баяр хүргэе.

Бичиг үсэгт тайлагдсан хүн
Бичиг үсэгт тайлагдсан хүн
3 сар 7, 2025 23:56

Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн гэж ярина.

Холбоотой мэдээ

Back to top button