Бодлогын хүүг огцом нэмж 12 хувьд хүргэлээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
Ингэснээр бодлогын хүү манай улсад 10 хувиас 12 хувь болон нэмэгдэж байгаа юм.
Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлснээс гадна өр, орлогын харьцааг 50 хувиар шинэчлэн тогтоолоо.
АНУ-аас хэрэгжүүлж буй бодлого түүхий эдийн үнэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Мөн БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилсээр, нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурахад хүргэлээ.
Дотоод шалтгааны хувьд, инфляц сүүлийн саруудад нэмэгдсээр, энэ жилийн нэгдүгээр сард 9.6 хувьтай гарсан. Инфляцад цахилгааны үнийн өсөлт, түүнийг дагаад түрээс, үйлчилгээний үнэ нөлөөлж байгаа.
Иймд Монголбанк инфляцын төсөөллөө нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Иймд цаашид үнийн өсөлт эрчимжих зэрэг эрсдэлийг бууруулахын тулд бодлогын тохиргоо хийх шаардлагатай болсон" хэмээн тайлбарласан байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амьжиргааны доод түвшингээс бага тэтгэвэртэй хүмүүс зээл ч авах эрхгүй болжээ Олигархууд ажиллаж НД төлөөгүй нөхөж төлсөн нэрээр 2-3 саяын тэтгэвэртэй болохоор тэд л хүслвэл тэтгэвэрийн зээл авахнээ дээ Гачигд�##�тайг улам ядуу баяныг улам дэмжиж баяжуулах бодлого бна