Орон нутаг

Дорнод аймгийн Булган суманд иргэд хог шатааснаас болж түймэр гарчээ

Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул 3 дугаар баг "Үүдийн жаран" гэдэг газар  өчигдөр гал түймэр гарчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Матад, Булган сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж галыг 20 цагт бүрэн унтраасан байна.

Гал түймрийн шалтгаан нөхцлийг тодорхойлоход иргэд хог шатааж байгаад гал алдсанаас үүдэж 7500 га газар гал түймэрт автжээ. Иймд иргэд та бүхэн түймрийн аюултай үе буюу хуурайшилт өндөртэй хаврын өдрүүдэд халуун цогтой  үнс нурмаа зориулалтын тагтай саванд хийж, хог шатаах болон ил гал гаргахгүй байх зэргээр  ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг албаныхан анхаарууллаа.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button