Нийгэм мэдээ

Ойрын 10 хоногийн цаг агаарын төлөвтэй танилц

2025 оны 03 дугаар сарын 07-ноос 03 дугаар сарын 16-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 08-нд баруун аймгуудын нутгаар, 09-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуургатай байхыг анхааруулж байна.   

Хур тунадас: Гуравдугаар сарын 08-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Гуравдугаар сарын 08-нд нутгийн зарим газраар, 09-нд нутгийн өмнөд хэсгээр, 10-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 18-20 метр, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд говь, тал, хээрийн нутгаар нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурга шуурна.  

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 2-7 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. 11, 14-нд ихэнх нутгаар хүйтэн байна. 

 Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: Гуравдугаар сарын 09, 11-нд нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.     

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, Гуравдугаар сарын 09, 11-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-18 хэм, бусад хэсгээр 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 11, 14-нд хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хувьзаяа
Хувьзаяа
3 сар 10, 2025 00:38

Муухай юм бэ хүрэлсүх чи дулхаан болго

bol riva
bol riva
3 сар 11, 2025 01:43

oligtoi tortei baisn bol dulaahn l bn sht ene nymbaatar huures bolj bgn

Холбоотой мэдээ

Back to top button