Нийгэм мэдээ
Булган аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ

Булган аймгийн Баян-Агт сумын нутагт өчигдөр буюу гуравдугаар сарын 9-ны 20:12 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
- Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар): 2025-03-09 20:12:20
- Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 48.91 102.13
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд: Булган аймгийн Баян-Агт сумын төвөөс урд зүгт 14 км, Архангай аймгийн Хайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт 36 км, Булган аймгийн Сайхан сумын төвөөс баруун хойд зүгт 46 км аж.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.