Бизнес мэдээ

ХХБ “HEV/EV хуучин батарейг дахин ашиглах технологийн хөгжүүлэлт” төслийг ивээн тэтгэлээ

Япон Улсын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн санаачилгаар “Mongolia Open Innovation and Co-Creation for SDG’s 2024 (MICS)” хөтөлбөр хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол, Япон хоёр улсын хувийн болон төрийн хэвшил, төрийн бус байгууллага зэрэг олон талт багууд Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хүрээнд Монгол улсад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн санал санаачилга, шийдлийг танилцуулан өрсөлдсөн юм.  Энэхүү хөтөлбөр нь оролцогч багуудаас шилдэг төслийг сонгон шалгаруулж, тухайн төслийг урт хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд энэ жил шилдэг таван төсөл санхүүжилт аваад байна.

ХХБ шилдэг таван төслийн нэг болох “HEV/EV хуучин батарейг дахин ашиглах технологийн хөгжүүлэлт” төслийг 10 сая төгрөгөөр ивээн тэтгэлээ.

Монгол улсад импортоор орж ирж буй хуучин машинуудын 90 гаруй хувь нь Япон Улсаас орж ирдэг бөгөөд тэдгээрийн 75 орчим хувь нь хайбрид автомашин аж. Түүнчлэн хэрэглэгчид батарейны системд ямар нэг асуудал, эвдрэл үүсэх үед тухайн батарейг ил задгай хаях, хэсэгчлэн солиулах зэргээр зориулалтын дагуу ашиглах, ангилах, устгалд оруулах дадалгүй байдаг тухай энэхүү төсөлд дурдсан байв. Иймд ХХБ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд импортоор орж ирж буй хайбрид автомашины ашиглалтын хугацаа дууссан болон эвдрэл, гэмтэлтэй батарей системийг дахин ашиглах, урт хугацаандаа батарейны түүхий эдийг дахин боловсруулах зорилготой тус төслийг дэмжин ажиллахаар шалгарууллаа.

ХХБ нь Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг дэмжин ажиллах, нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Mongolia Open Innovation and Co-Creation for SDG’s 2024 (MICS)” хөтөлбөрийн ивээн тэтгэгч байгууллагаар 2 жил дараалан хамтран ажиллаж байгаа юм.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button