УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЗГ-аас томилогдсон БЭТ-үүд гавьяагаа магтуулсан ч, байгууллагууд нь гавьсангүй

Засгийн газраас БЭТ томилдог жишээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас эхэлсэн. Одоо бусад төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд томилдог болоод байна.

Онцгой дэглэм тогтоож, БЭТ томилж буй шийдвэрийн хууль зүйн үндэслэлээ 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БНМАУ-ын Бага хурлаас баталсан “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль”-ийг баримталж буй гэж тайлбарласан.

Засгийн газар нь

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Л.Оюун-Эрдэнэ 2019 онд ЗГХЭГ-ын дарга байхдаа онцгой дэглэм тогтоож, БЭТ томилж байлаа. Энэ шийдвэрээ өөрөө танилцуулахаар цуваа хөдөлгөж байсан. Тус үйлдвэрт Зүүн өмнөд Азид түгээмэл ашиглагддаг мөнгө угаалтын систем явагдсан гэж тэрбээр зарласан. Улмаар Шүүгч М.Батсуурийг энэ мөнгө угаалтын системд оролцсон байж болзошгүй гэдэг үндэслэлээр Засгийн газраас АТГ-т, ШЕЗ-д гомдол гаргахаар болж байв. Гэвч онцгой дэглэм тогтоосон нэрийн дор хаалттай байдал үүсэж, хулгай улам гаарсан гэж бичигдэх болсон.

Эрдэнэт үйлдвэр”-тэй яг зэрэг “Монголросцветмет” ХХК-нд мөн зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоосон.

Дээрх хоёр байгууллагыг онцгой дэглэмтэй байх хугацаанд ТӨҮГ болгон өөрчлөх ЗГ-ын тогтоол гарч байлаа. Үүнтэй зэрэгцээд ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтээ гаргасан.

“Тавантолгой” ХК-нд П.Сайнзоригийг 340 мянган тонн нүүрс шатсан компанид зургаан сарын хугацаатай томилж байв. “Ажнай” Д.Бат-Эрдэнийн "бүлэглэл" холбогдон нэрлэгдсэн.

“Тавантолгой төмөр зам” ХХК-нд Н.Мягмарыг томилсон ч олны хараанд төдийлөн өртөөгүй. Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төсөл, “Богдхан” төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн холболтын төмөр зам, Тавантолгой нүүрс ачих логистикийн төв төслүүдийн маш нууц, нууц зэрэглэлтэй 40 гэрээг ил болгон олон нийтэд мэдээлсэн. Хэдэн оффтейк гэрээ ил гаргаснаас бусдаар гавьсангүй. “Бүтэхгүй” захирлуудаар удирдуулж ирсэн "Тавантолгой төмөр зам"-ыг эцэстээ ЭТТ ХК-ийн харьяанд өгөөд байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Ж.Ганбатыг 2022.10.26-нд томилсон. Жил хагасын дараа ЭТТ ХК-ийг 1.3 их наяд төгрөгийг ашигтай ажилласан хэмээн танилцуулж байлаа. Тавантолгойн чулуун нүүрсний уурхайд асар их хулгай зэлгий явагдаж, хилээр гарч буй нүүрсний баримжаагаа алдсан байсан гэж ойлгогддог. Энэ байдлыг болхидуу ч Биржээр худалдаалах замаар тогтоон барьсан. Гэхдээ дэлхий дээр манайх шиг биржээр нүүрс худалдаалдаг улс байхгүй гэдгийг хэлдэг. 2023 оноос хойш биржээр худалдаалах нүүрсний үнэ унасаар байгаа. Өдгөө бүр менежментийн удирдлагыг гадаад багаар солихоор шийдээд буй. ЭТТ ХК-нд томилогдох гадаад захирлуудын нэгийг нь 650 мянган ам.доллар буюу доод тал нь 11 тэрбум төгрөгөөр цалинжуулахаар яригдаж байна. Ингэж байж хулгайгаа цэгцлэх боломжтой бололтой.

Дээрх байгууллагуудад ЗГ онцгой дэглэм тогтоож, өөрийн шууд хяналтад авч ажиллуулсан. 

Хамгийн сүүлд БЭТ-өөр Ж.Батзандан томилогдоод байна. Тэрбээр, стратегийн ордуудын хэдэн хувийг төр авах уу, ард иргэд хэрхэн өгөөжийг нь хүртэх вэ гэсэн хувилбар гаргах үүрэг хүлээгээд байна. Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана. Гэхдээ ЗГ-аас түрүүлж дуугарч, эрх хэмжээгээ хэтрүүлээд ялангуяа МАН-ынхнаас шүүмжлэл хүртээд авлаа. Нэгэн цагт ''шударга тав''-ын нэг болж, М.Энхболдыг огцруулах акцыг оройлон гүйцэтгэсний хожим хойных нь шагнал ч гэж ойлгогдож байгаа. Гэвч энэ нүдээ олоогүй шагнал ийм чухал ажлын эрчийг ялангуяа олон нийтийн итгэлийг сулруулаад байгаа нь үнэн.

Ерөөс онцгой дэглэм тогтоож, БЭТ томилон цэгцлүүлсэн гэдэг мессежийг нийгэмд шиддэг. Гэвч үүргээ гүйцэтгээд буусных нь дараа тухайн байгууллагад өөрчлөгдсөн, дээрдсэн зүйл ер байхгүй гээд дүгнэчихэд нэг их буруудахааргүй. Ямар нэгэн асуудлыг дагуулсаар үлддэг хэвээрээ. Бүрэн эрхт төлөөлөгч томилдог жишиг сүүлдээ бүр өөрчлөгдөх нь. Гомдогсдод ажлын байр бэлэглэх хэлбэр лүү шилжих нь гэж хардаж болохоор байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
3 сар 11, 2025 09:01

Одооны БЭТ гэж томилгоо хийх гээд байгаа нь гомдогсдод ажлын байр гаргаж өгч амыг нь хааж байгаа арга юм шигээ саяхан бүх орлогч болон дэдүүдийг бүтцэд оруулаад явуулж байсан одоо БЭТ нэрээр томилж байх жишээтэй нөгөөдүүл нь нэг газар очоод ажлаа мэдэхгүй баахан үймүүлэх л байх даа үр ашиг нь ямар байх юм бүү мэд гардаг шударга нөхөр байв�##� ч яахав ирчихээд баахан дагуулаа /мэргэжилийн бус / чихэх гээд чичрээд байв�##� ч ...

дорж
дорж
3 сар 11, 2025 14:52

Асууд�##� үүссэн газар томилогдон очдог �##�бан туша�##�.Байж болох хувилбар. онцгой ур чадвартай, өндөр мэдлэгтэй хүн байх �##�багүй. хуулийн дагуу асуудлыг газар дээр нь шудрагаар зохицуулж, шийдвэрлэж чадаж байв�##� болох байх.Гэхдээ бүрэн эрх гэдэг үг хоосон реклам биш байх. үүнийг дагаж хариуцлага, итгэл, шудрага ёс, зарчим даг�##�даж таарна.Мөн нийтийн эрх ашиг ч хөндөгдөнө.Алдаа дутагд�##�ыг засаж з�##�руулах шаардлагатай.Тийм ч тэнэг нөхдүүдийг шагн�##� маягаар томилчихоогүй байхаа.

Зочин
Зочин
3 сар 11, 2025 22:05

БЭТ гэх Ганбатын асуудлыг эхнээс нь ш�##�гах, урамшуул�##� ц�##�ин, ТӨСВИЙН ХУЛГАЙолон юмны үзүүрт байгаа . Нэг л өдөр илэрнээ

Холбоотой мэдээ

Back to top button