Нийгмийн
Баян-Өлгийд мотоциклын хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод энэ сарын 23-ны өдрөөс мотоциклын хөдөлгөөнийг хязгаарласан байна. Өлгий хотын Засаг даргын захирамжаар 2020 оны гуравдугаар сарын 15-ны өдрийг дуустал түр мотоциклын хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Сүүлийн үед замын зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа гулгаа үүсэж, авто замын нөхцөл хүндэрч байгаа тул замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй зөрчил, осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээ авсан байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.