Экспорт агшиж, валютын нөөц багассан нь 2025 төсөв алдагдалтай гарахын цондон

Гадаад валютын улсын нөөц 2020 онд 4 тэрбум 371 сая ам.доллар, 2021 онд 4 тэрбум 892 сая ам.доллар, 2023 онд 4 тэрбум 918 сая ам.доллар, 2024 онд 5 тэрбум ам.доллар хүрч өөрөөр хэлбэл жил ирэх бүр нэмэгдсээр ирсэн.
Харин он гарснаас хойш эхний гурван сарын байдлаар гадаад валютын нөөц 4.7 тэрбум ам.доллар руу уруудаж багассан дүнтэй гарсан байна.
Оны эхэнд манай улсын импорт 973 сая ам.долларт хүрсэн бол экспорт тэрбум ам.долларт хүрсэн ч энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс экспорт 19.5 хувиар буурсан үзүүлэлт юм.
Экспорт буурсан нь валютын нөөц буурахад голлон нөлөөлж буй ч манай улсын хувьд Хүннү, Номад бондын өр төлбөрийг хугацаанаас нь өмнө барагдуулах, мөн газрын тосны үйлдвэрийн зээлийн хүүгийн өр төлбөр төлөгдөж буй зэрэг шалтгаанууд үүнд жин дарж байна.
2018 оноос 2024 оны хооронд Засгийн газраас газрын тосны үйлдвэрийн зээлийн хүүнд 10 сая орчим ам.доллар төлөөд байгаа бол бондын өр төлбөрт гэхэд 1.2 их наяд орчим төгрөг төлөгдөхөөр байгаа.
Хэдий Монголбанкны зүгээс оны өмнө төлбөрийн тэнцэл алагдалтай гарах, бодлогын хүүд өөрчлөлт орж магадгүй төсөөллийг хэлж байсан ч инфляци хоёр оронтой тоо руу орж, жилийн дотор бодлогын хүүгээ огцом өндөр дүнгээр нэмэхэд хүрч байгаа нь цаашид валютын нөөц дахин багасах, үүнийг даган эдийн засгийн өсөлт саарахаар байна.
Цаашид уул уурхайн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээ буурсаар байвал оны төгсгөлд төсөв алдагдалтай гарах нь гарцаагүй юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Доллар удахгүй 4000 хүрэх байхаа!
Аргагүй л дээ. Мөнгөнд хөтлөгдсөн өлөн хулгайчдыг толгой дээрээ з�##�сан хойно энэ байтугай л юм үзэх байхөө
Сангийн сайд Жавхлан гэж нөхөр төсвийг ямар ч суд�##�гаагүй хийсний гай.нүүрсний үнийг 24 онтой тулгаад тооцсон