Нийгмийн

Нийт 220 мянган айлыг угаар мэдрэгчээр хангах ажил НӨГӨӨДРӨӨС эхэлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй ажлын танилцуулгыг сонслоо. Уг тогтоолын хүрээнд нийслэлээс 220 мянган айлыг угаар мэдрэгчээр хангах юм байна.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, сайжруулсан түлшийг хэрэглэж, утааг бууруулах ажилд хүн бүрийн оролцоо бий болж, хүчээ нэгтгэж, үр дүнд хүрч байгааг онцолж, ажлын үр дүнг танилцуулжээ. Тэрбээр угаар мэдрэгч эхний ээлжид 50 мянган ширхэг ирсэн бөгөөд энэ сарын 29-нөөс суурилуулж эхлэх тухай мэдэгдлээ.

Утаа мэдрэгчийг айл өрхүүдэд нийлүүлэх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард гаргасан. Энэ ажилд зургаан тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон бөгөөд Хятад улс руу захиалж, эхний ээлжийн 50 мянган төхөөрөмж ирж буй нь энэ ажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button