УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

ҮАБЗ-ийн экс гишүүдийг Тусгай үүрэгт элчин сайдаар томилох жишиг: Билл Клинтон зэрэг гурван тохиолдол дэлхийд байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч Э.Энэрэлд өгсөн ярилцлагадаа “ҮАБЗ-ийн гишүүн байсан хүмүүсийг Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар томилж, 14 мега төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр ажиллуулна” гэж ярьсан.

ҮАБЗ-ийн гишүүнээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав ажилладаг бүрэлдэхүүнтэй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн цаг үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд гэдэг албан тушаалд тус тус очно гэж ойлгогдож байгаа юм.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар өдгөө парламентын гишүүнээр ажиллаж байна.

Харин Ерөнхийлөгч гэвэл,

  • Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Н.Багабанди

УИХ-ын дарга гэвэл,

  • Г.Занданшатар (өдгөө ЕТГ-ын даргаар ажиллаж байгаа), М.Энхболд, З.Энхболд, Р.Гончигдорж, Ц.Нямдорж

Ерөнхий сайд гэвэл,

  • Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг, Сү.Батболд нарыг нэрлэж болно.

Тэд бүгд өөрсдийн цаг үед хийгээд одоо ч улс төрд нөлөө бүхий яваа хүмүүс. Тэр ч утгаар, ялангуяа экс Ерөнхийлөгчийн эргээд парламентад орох замыг хязгаарлах нь зүйтэй гэсэн зарчмын байр суурь илэрхийлэгддэг. Гэтэл тэдэнд эргээд албан тушаал өгна гэдэг шүүмжлэл дагуулж байна.

Харин нөгөө талаас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд болгон, бодлогоор тодорхой улс руу томилж ажиллуулдаг жишиг байдаг аж. Ambassador at Large, Special Envoy гэж нэрлэдэг.

ChatGPT-ээс “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан хүмүүсийг Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилж байсан удаа дэлхийн түүхэнд бий юу?” гэж асуухад,

““Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд” (Ambassador at Large / Special Envoy) гэдэг албан тушаалыг олон улс дипломат бодлого, олон улсын харилцааны онцгой асуудлуудыг хариуцуулах зорилгоор олгодог. Гэхдээ ерөнхийлөгч, парламентын дарга, ерөнхий сайд асан хүмүүсийг ийм албан тушаалд томилж байсан жишиг дэлхийд ховор. Харин зарим өндөр албан тушаалтнууд буусныхаа дараа тодорхой чиглэлээр ийм үүрэг гүйцэтгэж байсан тохиолдлууд бий.

Ийм жишээтэй улс орнууд:

АНУ:

            •           Билл Клинтон (АНУ-ын Ерөнхийлөгч асан) – 2009 онд Хойд Солонгост хоригдсон америк сэтгүүлчдийг суллуулах зорилгоор АНУ-ын тусгай элчийн үүрэг гүйцэтгэсэн.

            •           Билл Ричардсон (АНУ-ын НҮБ дахь байнгын төлөөлөгч, Нью-Мексико мужийн захирагч асан) – Хойд Солонгос, Куба зэрэг оронд дипломат зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан.

            •           Джон Керри (АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан) – 2021 оноос хойш АНУ-ын Уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элчээр ажиллаж байна.

ЕХ болон НҮБ:

            •           Тони Блэйр (Их Британийн Ерөнхий сайд асан) – 2007-2015 онд Ойрх Дорнодын асуудлаар НҮБ, ЕХ, АНУ, Оросын хамтарсан тусгай элчээр ажилласан.

            •           Мэри Робинсон (Ирландын Ерөнхийлөгч асан) – НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар, дараа нь Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын тусгай элчээр ажилласан.

ОХУ:

            •           Михаил Швыдкой (ОХУ-ын Соёлын сайд асан) – Соёлын хамтын ажиллагааны асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд.

Дүгнэлт:

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан хүмүүсийг шууд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд болгосон жишиг дэлхийд цөөн. Гэхдээ тэднийг олон улсын онцгой асуудал, дипломат зуучлалын хүрээнд тусгай элч (Special Envoy), олон улсын төлөөлөгч зэрэг статустай ажиллуулж байсан жишээ олон байдаг” гэж хариулж байна.

Дээрхээс харахад АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, Ирландын Ерөнхийлөгч асан Мэри Робинсон нар л манай явуулах гэж байгаа жишгээр томилгоо хийж байжээ.

Нөгөөтээгүүр, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд гэдэг манай Дипломат албаны тухай хуульд заагдсан албан тушаал бөгөөд, цалин, нийгмийн хангамж зэрэг нь тус хуулийн дагуу зохицуулагддаг байна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд эрэн сурвалжлагдаж байгаа. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой өнөөгийн Засгийн газар "таагүй" харилцаатай. Тэднийг томилох шанс бага. Харин Н.Энхбаяр, З.Энхболд, Ц.Нямдорж нартай ойр ажилладаг. Ялангуяа Н.Энхбаярт албан тушаал өгөх магадлал өндөр. М.Энхболдтой яг энэ чиглэлээр хамтарч ажиллаж байгаа гэдгээ Ерөнхий сайд мэдэгдээд байгаа билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
3 сар 11, 2025 15:04

ОЮУНЭРДЭНЭ АХАА ЗАНТГАР ТОЛГОЙТ ХАШИР ЧОНО ЭНХБАЯР АГААГ АНУ РУУ ЯВУУЛААД ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГ ХОЁРЫН ОЙМСЫГ НЬ ГОЗОЛЗУУЛАН АЦРАХ ТУСГАЙ ЭЛЧЭЭР ЯВУУЛЬЯ.ЭЛБЭГДОРЖ АГАА УКРИАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ НОХОЙ ЗЕЛЕНСКИЙТЭЙ УУЛЗААД МОНГОЛД САЛААВЧ ӨГӨӨРЭЙ ГЭЭД ХЭЛСЭН БАЙХ.САЙХАНБИЛЭГ АНУ н ИРГЭНШИЛ АВЦАН АНУ н ИЖИЛ ХҮЙСТНҮҮДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ЯВАА ГЭЖ АХЛАХ ГОМО ХЭЛНЭ ЛЭ ШҮҮ.ЭЛБЭГДОРЖ ГЭНЭТ МУУХАЙ ХАШГИРААД ТАТДАГ НҮҮХ ҮҮ?ҮЛДЭХ ҮҮ? ГЭЭД ОРИЛООД БАЙДАГ ОЁГТОЙ БОЛСОН ГЭСЭЭН.НЯЛХ НОГОО ЗУЛГААР ХОББИТОЙ ГЭЖ ЖИГ ЖУГ ХИЙЛЦДЭГ ЮМ БИЛЭЭ АНУ д ГАРГАСАН ӨРГӨЖ АВСАН НЭРЭЭР ХАЛХАВЧИЛСАН ОХИДУУДЫГ ӨДӨР ШӨНӨГҮЙ БАВААД ХЭВТЭЖ БАЙДАГ ГЭЖ СОНССОН ЮМ БАЙНА.

тогтох
тогтох
3 сар 11, 2025 15:41

Данзангийн Лундээжанцан гэж УИХ-ын дарга байсан лут хүн байгаа байх шүү жинхэнэ хуульч багш хүн

Зочин
Зочин
3 сар 11, 2025 16:05

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button