Б.Дэлгэрсайхан ачаа тээврийн тарифыг түүхий эдийн үнэтэй уялдуулж тогтоох шийдлийг санал болгожээ

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн Улаанбаатар хотод болж буй.
Зөвлөгөөний үеэр цаашид эдийн засгийн хямрал зарим улсад ойртон ирж буй учраас ачаа тээврийг нэмэгдүүлэхээр улс орны төлөөлөл зөвлөлдөж байгаа юм. Харин манай улс цаашид ачаа тээврийн үнийг уян хатан байдлаар тогтоохоор ажиллаж байгаа талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.
Мөн сайд яриандаа “ОХУ-ын талаас ачаа тээврийн тарифыг нэмэгдүүлэх асуудлыг байнга ярьдаг. Бид ачаа тээврийн үнээ гурван удаа нэмсэн ахиж нэмэх боломжгүй. Хэрэв ачааны хэмжээг дахин нэмэгдүүлбэл манай дотоодын ААН-үүд тарифын өсөлтийг даахгүй. Тиймээс түүхий эдийн үнэ унаж байгаатай холбоотойгоор ачаа тээврийн тарифыг уян хатан болгохоор бид ажиллаж байна. Өөрөөр хэлбэл түүхий эдийн үнэ унавал дагаж унадаг. Өсвөл дагаж нэмэгддэг уян хатан ачааны тарифыг тогтоохоор талуудтай ярилцаж байна” гэсэн байна.
Дээрх тарифын уян хатан тогтолцоо одоогоор манай нөхцөлд хамгийн тохирох шийдэл байж магадгүй. Учир нь ОХУ ачаа тээврийн үнийг нэмэгдүүлэх сонирхолтой. Харин БНХАУ тээврийн тарифыг буулгах саналтай. Тиймээс тариф нэмэгдвэл ААН-үүдэд очих дарамт, иргэдийн халааснаас гарах мөнгө дахин нэмэгдэж цаашлаад нүүрс тээвэрт том нөлөө үзүүлэх эрсдэлтэй байгаа юм.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
барааны үнэ буурахаар жин нь бас хөнгөрөх үү кк