Улс төрийн мэдээ

Засгийн газар улсын төсөв, Тусгай үүрэгт элчин сайд томилох зэрэг 19 асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 14.30 цагаас эхлэн үргэлжилж байна. Түүнээс өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нартай тодорхой асуудлаар уулзсан талаар хэвлэлийн албанаас нь мэдээлсэн.

Засгийн газрын хуралдаанаар,

  • Нийслэлийн шуурхай штабын 6 дугаар хуралдааны талаар
  • Монгол, Францын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны тухай
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгой нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай
  • Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал болон дотоод борлуулах уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам батлах тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн төсөл
  • Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилох тухай
  • Төсвийн нөхцөл байдлын талаар
  • “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах зарим арга хэмжээний талаар зэрэг 19 асуудал хэлэлцэж байгаа юм байна.

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар дэлгэрүүлж, эргэн мэдээлнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button