НИЙГЭМНийгэм мэдээ

Дундговь аймагт улаанбурханы хоёр тохиолдол батлагдлаа

Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл гаргалаа.

Өнөөдөр буюу 2025 оны гуравдугаар сар 15-ны өдрийн байдлаар Дундговь аймагт хоёр тохиолдол батлагдаж, нийт улаанбурханы лабораториор батлагдсан 24 тохиолдол, сэжигтэй 19 тохиолдол бүртгэгдээд хяналтад аваад байна.

Өмнөговь, Дундговь аймгаас ирүүлсэн лабораторийн сорьцуудоос улаанбурхан батлагдсантай холбоотой ХӨСҮТ—өөс тандалт, эмнэлзүй, лабораторийн баг ажиллахаар гарсан байна. Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт мэргэжил арга зйн зөвлөмж, дэмжлэгт хяналт хийж ажиллахаар тандалт, хариу арга хэмжээний баг гарсан байна.

Улаанбурханы батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьталд ХӨСҮТ-ээс аймаг, нийслэл, дүүргийн ЭМТ-ийн багтай хамтран  2600 хүнийг хяналтад авч, 720 гаруй хүнийг вакцинжуулалтад хамруулж, хариу арга хэмжээги үргэлжлүүлэн авч байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг зөвлөлөө.

Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдах шаардлагатай аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button