Улаанбурханы тохиолдол батлагдаж Дундговийн сургууль, цэцэрлэг цахимд шилжлээ

Дундговь аймагт Улаанбурхан өвчний хоёр тохиолдол лабораториор баталгаажсан.
Тэгвэл улаанбурхан өвчин Дундговь аймагт бүртгэгдсэнтэй холбогдуулан Засаг даргын захирамжаар политехник коллеж, сургууль, цэцэрлэг, хүүхдийн сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх төвүүд болон хүүхдүүдийн дунд зохион байгуулах үйл ажиллагааг энэ сарын 15-28-ны өдрийг дуустал түр хугацаанд хязгаарлаж, цахимд шилжүүлэхээр болжээ.
ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр хамгийн сүүлд Дундговь аймагт улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагдсан. Ингэснээр улсын хэмжээнд лабораториор батлагдсан нийт 24 тохиолдол, сэжигтэй 19 тохиолдол бүртгэгдэж, хяналтад аваад буй.
Энэ хүрээнд Өмнөговь, Дундговь аймгаас ирүүлсэн лабораторийн сорьцуудаас улаанбурхан батлагдсантай холбоотойгоор ХӨСҮТ-өөс тандалт, эмнэлзүй, лабораторийн баг ажиллахаар гарсан бол Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэгт хяналт хийж ажиллахаар тандалт, хариу арга хэмжээний баг гарган ажиллаж байгаа юм.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.