Улс төрийн мэдээ

Өнөөдрийн онцлох дүр: Дав.Цогтбаатарыг “хамгаалж” үлдэнэ

УИХ-ын хаврын чуулган нээсэн энэ өдөр гэрэл зурагчдын онцолж буулгах дүр нь хүртэл Дав.Цогтбаатар гишүүн байв. Учир нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хэрхэх нь энэ хүртэл хүлээгдсээр ирлээ.

Эхлээд тэр “Шүүхийн тогтоол албажиж ирээгүй байна” гэсэн. Албажсан, дараа нь “Гартаа аваагүй, хараагүй явна” хэмээсэн. Гуравдугаар сарын 10 гэхэд тэр нийтийн албанд томилогдох эрхээ хоёр жилээр хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулах ялын тогтоолоо гардаж авсан юм.

Одоо хуулийн дагуу ерөөс түүний асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан Төрийн байгуулалтын байнгын хороо авч хэлэлцэх процесс хүлээгдэж байна. Хуулиар бол, нэгэнт шүүхээр ялтан гэж тогтоогдсон л бол ТББХ хэлэлцэж, санал хураана.

Гэхдээ хөшигний ард яригдсанаар ТББХ Д.Цогтбаатар дээр дуугарахгүй үлдэх магадлал дийлж ирээд байгаа юм. Дуугарсан ч гишүүд хайрцаглагдан, түүнийг авч үлдэх тохироонд хүрэхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, Дав.Цогтбаатарын хувьд эрх зүйн орчин нь УИХ-ын гишүүнээр үлдэх боломжгүй биш боломжтой. Харин боломжтойг нь эрх баригчид ашиглаж, түүнийг “өршөөе” гэдэг дээр тохирсон гэгдээд байгаа.

Д.Цогтбаатарыг явуулбал МАН-аас Э.Болормаагийн асуудлыг ч хөндөх нөхцөл үүсээд буй. Нөгөө талаас залуу гишүүдийг хамгаалах улс төрийн тохироо МАН, АН-ын ойлголцол дунд байна.

Түүнчлэн, “лайвчин” Д.Мөнх-Эрдэнийн дүү Дав.Цогтбаатарыг Баянхонгорынх гэдгээр ЕТГ-ын дарга Г.Занданшатар ч хамгаалах байр суурьтай гэгдсэн. Уг нь Дав.Цогтбаатарыг эгүүлэн татвал нөхөн сонгууль явагдана, түүнд Г.Занданшатарыг нэр дэвшинэ гэсэн прогноз гараад байв.

АН нь ч дотооддоо байр сууриа нэгтгэж чадаагүй, МАН ч аман байдлаар түүнийг хамгаална гэх агуулгаар амласан, ХҮН-ын хувьд энэ асуудалд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн тухай яриа сонсогдсоор байна.

Хэрхэхийг ер удахгүй цаг хугацаа харуулах ч ерөнхий дүндээ Дав.Цогтбаатар УИХ-ын гишүүн хэвээр үлдэх магадлал тун өндөр байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 17, 2025 16:36

Занданшатар г�##�зуу лайвчин шантаажчинд барьца�##�агджээ ямар ч бизнесгүй шантаажаар амьдрагч хортон шавжинд барииулсан төртэй болжээ

Зочин
Зочин
3 сар 18, 2025 12:13
Reply to  Зочин

126 хулгайчийн 1 нь л мултарв�##� тэр нүхээр нь бүгдээ рээ цуваад гоожино, 2026 онд дахин сонгууль хийх ажил гарна шүү !

Ганаа
Ганаа
3 сар 17, 2025 17:00

Хуулийг яаж биелүүлэхийг харья.

Сүхээ
Сүхээ
3 сар 17, 2025 17:02

За нөхдүүд яахыг ард иргэд харна. Монгол улсын хууль хэрэгжих эсэхийг үзье

Зочин
Зочин
3 сар 17, 2025 17:26

Монголд хууль байна уу үгүй юу гэмт хэрэг нь нотлогдсон одоо яахыг харах үлдлээ.

МонголИргэн
МонголИргэн
3 сар 17, 2025 21:52

Орлуулшгүй хүн гэж байдаггүй юм.Монголын төр дэндүү шударга биш байгаа нь хамраас цус гаргахад хүргэж мэднэ.

Зоч
Зоч
3 сар 17, 2025 22:26

Худлаа Занданматар УИХ д орж ирнэ

Зочин
Зочин
3 сар 18, 2025 07:51

их хур�##� бол хулгайчдын үүрэглэх агуулах юи даа

Дамба
Дамба
3 сар 18, 2025 08:59

Хувьсг�##�т нам буюу одоогийн Ардын нам тэр тусмаа энэ ЗГ Их хур�##� Хуулийг гууль болгосоор ирсэн 92 онд бат�##�сан Үндсэн хуулийг бага багаар өөрчлөн өөрсдөдөө ашигтайгаар шийдэж Нам төвтэй төр бий болсон. Нам бүхнийг шийдэж байна.

Зочин
Зочин
3 сар 18, 2025 09:20

Өө бүр амар. Хууль бол түй май юу

Зочинзочинzochin
Зочинзочинzochin
3 сар 18, 2025 11:12

Huulia biyeluul. Uihural gemtnuudin orognoh gazar bish . Uihurald shildeguud zalardag sentii bh yostoi

Зочин
Зочин
3 сар 18, 2025 15:40

Хуулиа яаж барьж ажиллахыг харья. Дээд шатны шүүхийн шийдвэр эцсийнх. Хулгайчаа хамга�##�даг ардчил�##� гэж байх ёсгүй

Холбоотой мэдээ

Back to top button