Улс төрийн мэдээ

ШЕЗ-өөс Дав.Цогтбаатарын асуудалд "Шүүхийн шийдвэр биелэх ёстой" гэв

"Нээлттэй шүүх" арга хэмжээний үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Түүний хувьд манай улсад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг гурван үндсэн тогтолцоо бийг онцолсон. Түүнчлэн, "Шүүх эрх мэдэл нь хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Харин шийдвэрийг биелүүлэх л ёстой. Биелүүлэх явцад ямар хуулийн гаргалгааны асуудал тулгамдах нь бидэнд төдийлөн холбоотой биш, бид байр сууриа илэрхийлэхгүй. Үндсэн агуулга нь бол шүүхийн шийдвэр заавал биелэгдэх асуудал" гэсэн байна.

УДШ-ээр нийтийн албанд томилогдох эрхээ хоёр жилээр хасуулах, 20 сая төгрөгөөр торгуулах ял авсан УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын бүрэн эрх түдгэлзэх ёстой.

Харин холбогдох хуулиар бол түүний асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо авч хэлэлцэнэ. УИХ-ын түвшинд процессын зохицуулалтаар далимдуулан, Дав.Цогтбаатарыг эгүүлэн татахгүй байх дээр тохирсон гэгдээд байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шүүхийн шийдвэр жирийн иргэд, байгууллагад маш хурдан бас сайн үйлчилж хангуулдаг одоо Их Хурал, ИХГишүүн хүнд хэрхэн үйлчлэхийг нийгмээрээ харах л үлдлээ. Шийдвэр гараад тодорхой хугацаа өнгөрсөөр

Зочин
Зочин

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙХӨН ЛАЙВЧИН МӨНХЭРДЭНЭЭС ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ЮМ УУ? ТЭРНИЙ УУРЫГ ХӨДӨЛГӨВӨЛ ТААНУУД ХУМХИЙН ТООС БОЛНО ШҮҮ БИТГИЙ УУРЛУУЛЖ ӨВЧНИЙГ НЬ ХӨДӨЛГӨӨРЭЙ ИНГЭЖ Л ЗАХИЯА

Зочин
Зочин

Шүүхийн шийдвэр биелэх ёстой. Болохгүй бол баривчлаач. Гэмт хэрэгт холбогдоод шалгагдаад шүүхийн шийдвэр гарчихаад байхад !

Зочин
Зочин

Шүүхийн шийдвэр биелүүлэхгүй бол хорих ялаар шийтгэлийг нь сольчихооч , баривчлах эрхтэй амар !

Dashdavaa
Dashdavaa

Huurhii guriigeed l bn , harin olj avsan heden bor ym n heden gishuunii shuugeend shiljij bg bol udval uurt n ym uldeh uu ?

Зочин
Зочин

Даваагийн Цогтбаатарыг эргүүлэн татахгүй бол ард түмэн ч гэсэн дээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх албагүй гэсэн үг шүү

Холбоотой мэдээ

Back to top button