Гадаад мэдээДЭЛХИЙ

“Tesla” компани АНУ дахь ихэнх Cybertruck-аа буцаан татжээ

“Tesla” компани жолоодож байх үед машинаас нь салж магадгүй хавтангийн улмаас АНУ дахь ихэнх Cybertruck-аа буцаан татсан байна. Буцаан татах ажилд 2023 оны арваннэгдүгээр сараас энэ оны хоёрдугаар сарын 27-н хүртэл үйлдвэрлэсэн 46 мянга гаруй Cybertruck хамаарна. Энэ нь 2024 оны нэгдүгээр сараас хойш тус машиныг найм дахь удаагаа буцаан татсан тохиолдол боллоо.

Шинжээчдийн тооцоолсноор үйлдвэрлэгдсэн Cybertruck-ын ихэнх нь буцаан татагдсан байна. Цахилгаан машины салбарт өрсөлдөөн нэмэгдэж, “Tesla”-гийн хувьцааны ханш чөлөөлт уналтад орсон байгаа энэ үед олон тооны Cybertruck-ыг буцаан татсан нь тус компанийн хувьд өөр нэг цохилт болно.

Тэрхүү машины хүргэлтийн хугацаа хэд хэдэн удаа хойшлогдсоны улмаас Cybertruck-ыг худалдан авах эрэлт сулраад байгаа юм. “AutoForecast Solutions” фирмийн дэд ерөнхийлөгч Сэм Фиорани “Хавтангийн улмаас машиныг буцаан дуудаж байгаа нь Tesla компани удаан хугацааны турш зайлсхийж байсан чанарын асуудлыг гаргаж ирлээ. Нэр хүндийг бий болгоход удаан хугацаа шаарддаг. Гэхдээ маш хурдан унадаг” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 22, 2025 00:12

Теслагийн энэ нэг тоглоомон машин шиг жип нь Улаанбаатарт нэг явж байна лээ! Буцаан дуудаж байгааг мэдэж байгаа боловуу?

Зочин
Зочин
3 сар 23, 2025 08:40

Хэнд ч бурхан унаж уруудахад заримдаа давахын аргагүй болтол сөхөрч унагах сорилтуудыг давуулж байж хүчирхэг нэгнийг төрүүлдэг.даван гарах нь цаг хугацааны асууд�##�

Холбоотой мэдээ

Back to top button