Солонгосчууд 3000 км замыг туулж нүүдэг монгол бүргэдээр кино бүтээжээ

Монголын говь цөлийн далайн түвшнээс дээш 1768 м өндөрт орших Бага газрын чулуунд төрсөн бүргэдүүд хатуу ширүүн өвлийг даван гарахын тулд үүрээ орхидог. Салхи, цасан шуурганы дундуур бүтэн 3000 км замыг туулж Солонгосын хойг хүрдэг. Уг замыг “Бүргэдийн зам” гэж нэрлэдэг.
Тэгвэл БНСУ-ын KBS телевизийн Монголоос, Солонгос нүүрдэлдэг бүргэдүүдээр баримтат кино хийжээ. Кинонд бүргэдийн зам баримтат кинонд бүргэдүүд төрөхөөс эхлээд анхны нислэг, өвлийн ичээ, буцах хүртэлх Монгол, Солонгосын хойгийн хооронд 400 хоног аялсан тухай дэлгэрэнгүй өгүүлжээ.
Мөн энэ кинонд нисгэгчгүй онгоц, өндөр хурдны камерт баригдсан экологийн эрс тэс мөчүүд, тэдний амь насыг хамгаалахын тулд ажилладаг хүмүүсийн тухай өгүүлдэг байна. Үүнээс гадна бүргэгчдийн амьдралыг 400 хоногийн турш анхааралтай ажиглаж дүрсийг буулгасан байна.
Мөн бүргэдийн нялх хүүхэд мэндлэхээс эхлээд өсөлт хөгжилт, анхны далавчаа цохих, үүрнээсээ гарахдаа чичирхийлсэн амьсгалах хүртэлх мөч бүхэн нь киноны хальсанд буужээ. Түүнчлэн монголын говьд бүргэдүүд тарвага, буга, халиун үнэг зэрэг зэрлэг амьтадтай зохицон амьдарч буй байдлыг харуулсан байна.
Уг баримтат киноны найруулагчаар Но Ён Дэт ажилласан байна. Тэрбээр кино бүтээхдээ Монголын Бага газрын чулууны үржлийн нутгаас эхлээд бид GPS болон жигүүрийн тэмдэглэгээг ашиглан дүрсжүүлж, Солонгос дахь бүргэдийн өвөлжөө болох Геожэ, Госон, Пажу зэрэг газруудад очиж бүргэдийг судалсан байна. Кинонд гарч буй Солонгос дахь бүргэдийн өвөлжөөнд жилдээ 600 орчим бүргэд очдог байна.
Эх сурвалж: Korea Lecturer News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Кинон дээрээ бүргэд биш,тас л гж бсн даа.
Бүргэд хүүхэд гаргадаггүй. Маш муу орчуулга
Өндөг гаргадаг хүн бичсэн юм чинь зөв байхаа кх кх кх
Яг яг, өндөглөдөг хүүхнүүд бна гэсэн
Бүргэд нүүдлийн шувуу биш. Тас шувуу бол солонгост очдог. Хүмүүс хооллоод сургасан бсан. Бараг тэнд их ирдэг гэж бсан. Тэгээл хавар нутаг руугаа
Бүргэдэд хүүхэд байдаг гэнэ.Өөрөө харин хүүхэд шиг бичих юм
яаж орчуулаад бн аа. үгийн сонголтондоо анхаар