ЭДИЙН ЗАСАГ

"Саусгоби Ресурс" компанид оногдуулсан 26.5 сая ам.долларт ТЕГ-аас шүүхэд эсрэг нэхэмжлэл гаргажээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумаын газар нутагт “Овоот Толгой” нүүрсний ил уурхайд олборлолт хийдэг Торонто болон Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Саусгоби Ресурс" компани энэ оны 2-р сард татварын маргааны асуудлаа эцэслэхээр болсон талаар мэдэгдэж байсан билээ.

“Саусгоби Ресурс” компани өчигдөр өөрсдийн албан ёсны сайтдаа мэдэгдэл гаргасны дотор "Монгол улсын Татварын Ерөнхий газраас тус компанийн охин компанид 48.5 сая ам.долларын нэмэлт татвар, торгуулийн шийдвэрийг 2025 оны 2-р сарын 13-нд цуцласан. Татварын Ерөнхий газраас оноосон уг торгуулийг Татварын маргаан таслах зөвлөлөөс шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар шүүхийн мэдэгдлийг хүлээн авсан" гэжээ.

Уг нэхэмжлэл нь татварын дахин үнэлгээний дүнтэй холбоотой аж. Тус компанийн зүгээс Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шүүхийн тогтоолыг энэ сарын 7-нд хүлээн авсан гэжээ. Үүнтэй холбогдуулан Татварын Ерөнхий Газрын албан тушаалтнууд Маргаан таслах зөвлөлийн гаргасан татварын дахин үнэлгээний дүн дээр маргах эсвэл хүчингүй болгох оролдлого хийж байна гэж үзэж байна. Маргаан таслах зөвлөлөөс тус компанид 80 орчим сая ам.долларын торгууль ногдуулсныг 26.5 сая ам.доллар болгон бууруулах шийдвэр гаргасан бөгөөд компанийн зүгээс уг торгуулийн дүнг хүчин төгөлдөр хэвээр хэмээн мэдэгдсэн байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
3 сар 29, 2025 12:00

Ойлгох юм �##�га, хачин юм бичдэг юм бэ.

Tumur
Tumur
3 сар 29, 2025 16:12

80 сая$-ынхаа торгуулио төл , элбэггайгаас мөн торгуулийн зохих мөнгийг нь авах хэрэгтэй .

Erdenetsogt
Erdenetsogt
3 сар 30, 2025 12:24

Tatbar abah estoi bol abah estoi hvzvvgvi elbegdorj shig altan dornodiin oros shig zvgeer ybuulah bii

Зочин
Зочин
3 сар 30, 2025 19:17

80саяын торгуулаа төл үгүй бол лизинзээ хура�##�га ард түмэний өмч шүү !

Зочин 2
Зочин 2
3 сар 31, 2025 13:03

Ард түмэн мэдвэл зохих нэг зүйл байна. Зарим т�##�аар �##�даа байгаа ч яг үнэн нь энэ. Саус гобь сэндс" компани бол "Айюенхо майнз Инк" ХХК ийн өөрийн нь ашигл�##�тын т�##�бай бөгөөд энэ ордоос эхлээд Монголын нутгийн өмнөд хэсгээр өөрсдийн зардлаар хайгуул хийсэн т�##�байнуудаа хуулийн зүйлд за�##�тын дагуу өөрсдөө аваад дараа зарж байна. Үүний тод жишээ бол Нарийн сухайтын ордын үндсэн нөөц бүхий Хүрэн толгойн орд буюу Саус гоби сэндсын т�##�бай юм. Энэ орд 270м хүртэл гүнд ил аргаар, түүнээс цааш д�##�д аргаар олборлолт явуулна.Ийнхүү Монголын эрдэс баялгийн ордуудыг өөр улсын компаниуд хайгуул хийсэн нэрээр авч, цааш гадны улс орон ялангуяа Хятадуудад их зарж байна. Өөрсдөө хоорондоо дотроо тэмцэлдэж байхаар гадны луйварчидтай тэмцэх нь зөв бодолого байх шүү. Нэг хэсэг, бүгдээрээ газар нутаг, тэнд байгаа баялгийн зэдэд нь бид шүү дээ. Могоойн голын нүүрсний орд , Шинэ Жинстын Хонхорын нүүрсний ордыг мөн л ийм замаар явуулж байх магадл�##� маш өндөр. Нэг монгол хүн ч бай баян байх ёстой юм шүү.

Холбоотой мэдээ

Back to top button