Энтертайнмент

Өнөөдөр “The Voice” шоу гарч эхэлнэ

Монгол телевизийн бүтээл “The Voice” шоу өнөөдрөөс /2019.12.31/ эхлэн олон нийтийн хүртээл болно. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг шоуны шүүгч болон хөтлөгчид энэ жил өөрчлөгдөөгүй хэвээр байна. Тодруулбал, шүүгчээр УГЗ С.Ононбат, МУГЖ Д.Отгонбаяр, Монгол Улсын Төрийн соёрхолт, Д.Болд, дуучин Д.Уламбаяр нар ажиллаж, шилдэг авьяастнуудыг шалгаруулах юм. Мөн хөтлөгчөөр Э.Ууганбаяр, Г.Анхбаяр нар ажиллаж байна.

Энэ удаагийн дугаарт илүү залуу үеийнхэн оролцож, өмнөх жилүүдийнхээс ч илүү авьяастнууд ирсэн гэдгийг /2019.12.29/ шүүгч С.Ононбат “Чимгээ шоу”-нд оролцох үеэрээ хэлсэн. Мөн тэд хэлэхдээ “Battle” буюу халз тулааны хэсэгт оролцогчид өөрийн багийн өрсөлдөгчидтэйгөө халз тулдаг байсан бол энэ жил бусад багийнхантайгаа өрсөлдөнө гэдгийг хэллээ.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button