УЛС ТӨР

Сайд асан Д.Ганбатыг хилээр гарах гэж байхад нь ХОРИГ ТАВЬЖЭЭ

АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг 2019 оны дөрөвдүгээр сар, аравдугаар саруудад саатуулан шалгасан. Түүнийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа улсын өмчид хүлээн авсан төмөр замын асуудалтай холбогдуулан, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг монголд оруулж ирсэн хувийн хэвшлийнхэнтэй хамтатган шалгаж буй.

Үүнтэй холбогдуулан, сайд асан Д.Ганбатыг 2019 оны дөрөвдүгээр сард Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

ХУУЛИЙН ЗҮЙЛЧЛЭЛИЙГ ЗАДАЛБАЛ:  

1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тэрбээр энэ сард хилээр гарахыг завдсан үйлдэл гаргажээ. Түүнийг хилээр нэвтрэх үед нь хориг тавьж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Хуулийн байгууллагаас  түүнийг цагдан хорих арга хэмжээг авалгүйгээр хориг тавин, хил нэвтрэх үйлдлийг нь таслан зогсоосон байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Monopol tenderiig ene nuxurtei xlbj shlgx ni zuitei.Mdjiin xereg avliga avx ni todorxoi.

Зочин
Зочин

JINHENE AIMSHIG DA

Zochin
Zochin

Zuvuu huurhii ur tavilgui tevcheed bolgood bsan hugshchuul huurhii tegsh handah ni zohiltoi shuu

Zochin
Zochin

Tetgevriin nastanguudiin ard archaagui mungu nehsen daramtlsan tejeelgesen ur huuhed ni nertei orkuud zeelend hamruulsan daa

Зочин
Зочин

Horiod shiitgej chadahguigees hoish zugeer l yavuulchaachee

Зочин
Зочин

бузар хулгайч

Холбоотой мэдээ

Back to top button