А.Баттөр нарын асуудлаар АТГ-аас Франц дахь Монголын ЭСЯ-д ажиллагаа явуулж байна

АТГ-аас Франц Улс дахь Монгол Улсын элчин сайдын яаманд нэгжлэг хийж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, элчин сайд А.Баттөр, түүний эхнэр Ц.Баярмаа, зөвлөх М.Батсайхан нарын асуудлаас үүдэж, АТГ-аас Франц Улсад ажиллагаа явуулж байгаа аж.
Польшийн цагдаагийн байгууллагаас хууль бус тамхины наймааны асуудалд холбогдон шалгагдаж буй Монголын 69 дипломатчдын нэрийг зарласан. Уг нэрс дунд элчин сайд А.Баттөрийн эхнэр Ц.Баярмаа, зөвлөх М.Батсайхан нар багтсан.
Мөн Монгол Улсаас Франц Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт төлөөлөгч, элчин сайд А.Баттөрийг офшшор бүсэд мөнгө угаах зорилгоор усан үзмийн талбай бүхий эдлэн газар худалдан авсан гэдгийг АТГ-аас бататгасан юм.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тодорхой саатал үүсгэж буйтай нь холбогдуулан, АТГ-аас Франц дахь Монгол Улсын элчин сайдын яаманд ажиллагаа явуулж байгаа аж.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн албанд ажиллаж Франц улсад усан үзмийн талбай авч офшор бүсэд мөнгө нуух хөрөнгөтэй болох уу ?
Энэ МАНАН арай л булхайтай юм даа.
Дээр дооргүй улс эх орны нэр хүндээр тоглосон асуудлууд !!!!!!!!!!!Арай хэтэрч дээ, та минь ээ. Эзэн хаан минь дахин төрдөг ч болоосой !!!!!
Ene buxenees Chingis xaan maani zalxaj baina.
alaach buudaach hulgaichuudiig