Саппорогоос Гэмтлийн эмнэлэг рүү өгсөх замд 1 тонн шатахуун асгарчээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12.34 цагт Баянгол дүүргийн 7-р хороо, ГСССЗТ-ийн урд уулзварт их хэмжээний бензин асгарсан тул аюулгүй байдлыг хангаж өгнө үү гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах анги-105, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 20 гаруй алба хаагч асгарсан бензинийг саармагжуулах арга хэмжээг авч ажиллаж байна.
Тухайн газарт “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун тээвэрлэж явсан 6 тн-ын автомашин өгсүүр газар руу өгсөж яваад буцаж алдаж, арын чиргүүлээ мөргөж цөмлөснөөс 1 тн гаруй шатахуун асгараад байгаа юм. Түүнчлэн аврагчид элс, давсаар асгарсан бензинийг саармагжуулахын зэрэгцээ чиргүүлийн цистернд үлдсэн шатахууныг өөр машинд юүлэх ажлыг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нэг ЖОЛООЧ ТАМХИНЫ ЭШЭЭ ХАЯСАН БОЛ ОЛОН МАШИН ШАТАХ АЮУЛТАЙ БАЙЖ ДЭЭ. шАТАХУУН ТЭЭВЭРЛЭГЧИЙГ ШӨНИЙН ЦАГААР Л ЯВАХЫГ ЗӨВШӨӨРСӨН НЬ АЮУЛГҮЙ Д
Tamkhi nii tsogond asdaggui ymaa... kinon deer l tiim ym gardagiin