ДЭЛХИЙ
Японы нисэх компани олимпын үеэр ҮНЭГҮЙ тийз тараахаар болжээ

Японы нисэх компани ирэх зуны олимпыг тохиолдуулан 50 мянган дотоодын нислэгийн тийзийг гадны жуулчдад үнэгүй өгөхөөр болжээ. Жуулчид төдийлөн очдоггүй газрыг сурталчилах зорилготой тийзний урамшуулал долоодугаар сарын нэгнээс есдүгээр сарын 30-ны хооронд үргэлжлэх юм.
Харин жуулчид үнэгүй тийз авахын тулд нислэгийн компаний Mileage Bank давтан нислэгийн хөтөлбөрт бүртгүүлэх ёстой аж. Ингэснээр компаний санал болгосон дөрвөн чиглэл рүү Ханеда, Токио, Осака хотоос нисэх юм.
Токиогийн олимп долоодугаар сарын 24-өөс наймдугаар сарын есний хооронд зохиогдох юм. Олимпоос шалтгаалж ирэх онд Японд 10 сая жуулчин ирэх тооцоо гарчээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
яаж бүртгүүлэх вэ тодорхой мэдээлэл яаж авах уу